Scroll Top
%d0%bc%d3%a9%d0%bd%d0%b3%d3%a9%d0%bd-%d1%85%d0%be%d0%bd%d1%85%d0%bd%d1%8b-%d0%b1%d0%b0%d1%8f%d1%80-2011
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Мөнгөн хонхны баяр-2011

МӨНГӨН ХОНХНЫ БАЯР

Мөнгөн хонхны ном нь гэвэл багш нар минь билээ.

Мөнгөн хонхны хэл, жингэнэх дуу нь гэвэл сурагч бид чинь билээ.

Эрдмийн баяраа тэмдэглэж буй ангийн андууд, багш, ах, эгч нарынхаа амар амгаланг айлтгая.

Сурагч насны минь оргил болсон

Сүүлчийн хонхны баярын өглөө

Холоос гялалзах одод шигээ

Хайрт багш нар минь цэцгэнд умбажээ.

Нэгдүгээр ангид уулзаж байсан найзууд минь

Нэгдэж суугаад нулимсаа унагана

Анхны хайраа үдсэн сургуульдаа

Ахиж суухгүй гэхээс гунигтай

Сүүлчийн хичээл гэж гэж самбарт багш бичихэд

Сүүдэр нь хүртэл уйлж байх шиг

Ирээдүй өөд тэмүүлэх хүсэлтэй

Энэ бие минь ОЮУНЛАГ сургуулийнх

Эргэн дурсах 10 жил

Энэлж найзласан нөхөд бүхнээ

Энэхэн өдөртөө л эргэн дурсая

Хонхны дуугаа үдэж

Хором бүрийг эргэн саная

Хонгорхон насаа үдэж

Холын замд эхлэл тавъя.

Үүрийн гэгээ ороход

Үүргэвч цүнхээ бэлдэж

Сургуулийн босгыг анх алхан

Сурагч хэмээх нэрийг хүртсэн

Үзэг барин бэхэндээ дүрж

Үсэг холбон нэрээ бичиж

Ном уншин ухаанаа тэлж

Нэгдүгээр ангиа эхэлж билээ

“А” үсгээ холбож сурснаас хойш

Арван жилийг ардаа үдэж дээ

Алхам алхмаар мэдлэгээ нэмсээр

Алсын аяндаа бэлэн боллоо.

Сурагч насаа үүрд санана

Сургуулийн анд нараа үргэлж дурсана

Ангийн багшдаа маш их баярлалаа

Ачийг тань бид хэзээ ч мартахгүй

Хүүхэд насны минь хөгжөөнт үе

Хэзээ ч мартагдашгүй сурагч нас минь

Сэтгэгдэл үлдээх