Scroll Top
%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b0%d0%b2%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0-%d1%88%d0%b0%d0%bb%d0%b3%d0%b0%d1%80%d1%83%d1%83%d0%bb%d0%b0%d1%85-%d1%81%d0%b0%d0%b3%d1%81%d0%b0-4
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, сагсан бөмбөгийн спортыг сурталчлан таниулах, тоглолтын техник, ур чадварыг сайжруулах, сургуулийн шигшээ багийг бүрдүүлэх зорилго дор сагсан бөмбөгийн “Сургуулийн аварга шалгаруулах тэмцээн” 2021.11.26-2021.11.27-ы өдөр VIII-IХ анги, X-XII ангиудын эрэгтэй, эмэгтэй 2 төрөлд амжилттай болж өндөрлөлөө.
Сагсан бѳмбѳгийн спорт нь тухайн хүнээс хурд хүч, авхаалж самбааг шаардахаас гадна баг хамт олны нэгдэл хамгаас чухал байдгаараа онцлог билээ. Нийт 32 багийн 250 гаруй сурагчид өрсөлдсөнөөс баг хамт олноо нэгэн зорилго дор эвлэлдэн нэгдэж, тоглолтын техник ур чадвар, бѳмбѳг эзэмшилт, хурд хүчээрээ бусдаас шилдэг байж амжилт гаргасан баг хамт олноо танилцуулж байна.
VIII-IX ангийн эрэгтэй багийн ангилалд:
Мөнх ахлагчтай 9а анги- “Тэргүүн байр”
Ананд ахлагчтай 8в анги- “Дэд байр”
Эрдэнэбаяр ахлагчтай 9в анги- “Гутгаар байр”
Шилдэг тоглогчоор 9а ангийн сурагч Мөнх
VIII-IX ангийн эмэгтэй багийн ангилалд:
Мичидмаа ахлагчтай 9а анги- “Тэргүүн байр”
Анударь ахлагчтай 9б анги- “Дэд байр”
Өнөрбаясгалан ахлагчтай 9в анги- “Гутгаар байр”
Шилдэг тоглогчоор 9а ангийн сурагч Мичидмаа
X-XII ангийн эрэгтэй багийн ангилалд:
Гансүлд ахлагчтай 12а анги- “Тэргүүн байр”
Чингүүн ахлагчтай 11а анги- “Дэд байр”
Сумъяабазар ахлагчтай 12б анги- “Гутгаар байр”
Шилдэг тоглогчоор 12а ангийн сурагч Оргил
X-XII ангийн эмэгтэй багийн ангилалд:
Анужин ахлагчтай 12а анги- “Тэргүүн байр”
Байгаль ахлагчтай 12б анги- “Дэд байр”
Мягмарханд ахлагчтай 10в анги- “Гутгаар байр”
Шилдэг тоглогчоор 12б ангийн сурагч Байгаль
Шилжин явах цомын эзэн /VIII-IX ангийн ангилалд/: Х.Чимэдлхам багштай 9а анги
Шилжин явах цомын эзэн /X-XII ангийн ангилалд/: Б.Оюун-Эрдэнэ багштай 12а ангиуд тус тус шалгарлаа.
Тэмцээний медалийг өвөрмөц дизайнтай хийж өгсөн 9б ангийн Цэлмэгийн аав Даваадорж болон НИМУС компаний хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье. Тэмцээнийг зохион байгуулалтын өндөр түвшинд зохион явуулсан тамирын багш нартаа болон амжилт үзүүлсэн сурагчдадаа цаашдын спортын амжилтад өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл үлдээх