Scroll Top
%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d0%b0%d0%b3%d1%88-%d0%bd%d0%b0%d1%80%d1%8b%d0%bd-%d0%b1%d0%b0%d1%8f%d1%80-2
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН БАЯР

Дэлхийн багш нарын 27дахь өдөр, Монголын багш нарын 55 дахь баярын өдрийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан тэмдэглэн өнгөрүүлэв.
Олон улсын багш нарын баярын өдрөөр сурган хүмүүжүүлэх ажил үйлсдээ өндөр амжилт үзүүлж, хамт олноо манлайлан ажилласан “Оюунлаг”-ийн багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан ажиллагсдад маань шагналын хур буулаа.
Монгол Улсын Засгийн Газрын шагнал БШУЯ-ны “Боловсролын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр англи хэлний багш Д.Баасандорж, бага боловсролын багш С.Ариунтуяа нар тус тус шагнагдлаа.
2020-2021 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн шавь нараа ЭЕШ-д амжилттай бэлтгэж Монгол улсын хэмжээнд тэргүүлсэн үзүүлэлтийг үнэлж дараах багш нарыг шагнаж урамшууллаа.
Үүнд:
Англи хэлний багш Г.Оюундалай, физикийн багш Н.Уранбилэг, математикийн багш Ж.Цагаанчулуун, биологийн багш Б.Оюун-Эрдэнэ, математикийн багш Х.Сувддарь нарыг тус бүр 2,000,000 төгрөгөөр шагнаж урамшуулав. Мөн математикийн багш П.Цэнгэл, биологийн багш О.Оюун-Эрдэнэ, физикийн багш Р.Асхар, англи хэлний багш Д.Баасандорж нарыг мөнгөн шагналаар шагнав.
Монгол улсын хэмжээнд анх удаа 6 настай хүүхдийг “ОНЛАЙН ЦАХИМ СУРГАЛТ”-д хамруулж, уншуулж, бичүүлж, бодуулж сургасан бэлтгэлийн багш Б.Мөнхцэцэгийг 1,000,000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Цахим сургалтын үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр хамт олноо манлайлан ажилласан дараах багш нарыг 2021 оны сүүлийн үеийн загвар ASUS брэндийн “NOTEBOOK” -ээр шагнаж урамшууллаа. Үүнд:
Англи хэлний багш Д.Марал, биологийн багш Б.Оюун-Эрдэнэ, бага боловсролын багш Э.Маралмаа, англи хэлний багш А.Хулан, математикийн багш Н.Алтанчимэг, монгол хэлний багш Х.Чимэдлхам, бага боловсролын багш Ариунтуяа, монгол хэлний багш Б.Содном, математикийн багш Ж.Цагаанчулуун нарыг шагнаж урамшууллаа.
Эрхэлсэн ажил хөдөлмөртөө өндөр амжилтыг үзүүлж байгаа дараах багш ажиллагсдыг Mi брэндийн 55 инчийн өнгөт телевизороор шагнав. Үүнд:
Сургуулийн дотоод зохион байгуулагч Ч.Оюунцэцэг, тогооч М.Отгончимэг, тогооч Э.Мөнхбадрах, үйлчлэгч Ц.Сарантунгалаг, үйлчлэгч М.Нэргүй, математик сонгоны багш Д.Нямсүрэн, түүхийн багш И.Эрдэнэбаяр,бага боловсролын багш О.Отгонжаргал, бага боловсролын багш Л.Халиунсүрэн, бага боловсролын багш Т.Буянхишиг, бага боловсролын багш Д.Бямбаа нарыг тус тус шагнав.
Ийнхүү шавь нар нь багшаараа, багш нар нь сургуулиараа бахархсан, бие биедээ итгэл, урам, эрч хүч бэлэглэсэн баярын цэнгүүн маань сайхан болж өндөрлөлөө. Нийт сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ эрхэлсэн ажил хөдөлмөртөө эзэн нь байж, гялалзсан их амжилтыг үзүүлж, сургасан шавь нар нь үргэлж манлайлж явахын ерөөл дэвшүүлье.
Оюунлаг сургуулийн захиргаа

Сэтгэгдэл үлдээх