Scroll Top
9232
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Oyunlag school – Student research төсөл амжилттай үргэлжилж байна

Оюунлаг сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн сурагч нэг бүрийнхээ төрөлхийн болон байгалийн үндсэн өгөгдөл, зан араншин, сэтгэлзүйн хэв шинж, харилцааны онцлог ,чадамжуудыг олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдөж баталгаажсан сорилоор тодорхойлж гэр бүл, сургуулийн харилцааны орчинд зүй зохистойгоор хэрэглэх боломжийг нээх зорилгоор “Student research” төслийг эхлүүлсэн билээ.
Иймээс энэхүү “Student research-Оyunlag school” төслийн сорилыг “Генетик тест-Монгол” “Шилдэг боловсрол академи”-тэй хамтран энэ хичээлийн жилд шинээр элсэн орсон I-XII ангийн сурагчдын генетикийн үр дүнгийн дэлгэрэнгүй тайлан, IX-XI ангийн сурагчдаас генетикийн товч тайлан, мэргэжил сонголтын судалгаа амжилттай үргэлжилж байна.
Зам чигээ ололцвол чиглэж явахад хялбар байдгийн адил та хүүхдийнхээ талаар илүү ихийг таньж мэдсэнээр бие биеэ ойлгох, сэтгэлийн гүн дэх бүхий л зүйлээ илэн далангүй ярилцах, хүүхдээ зөв ойлгож харилцах гэх мэт олон хүчин зүйлийг аав ээж,гэр бүлд нь нээж таниулахад дөхөмтэй байх болно. Мөн хүүхдийн танин мэдэхүйн онцлог, мэдлэг эзэмших хандлага өгөгдөл, нийгмийн орчин дахь харилцааны хувийн шинж, мэргэжил сонголт зэрэг хувь хүүхдийн талаарх байгалийн суурь өгөгдөл сонирхлын талаарх мэдээллийг танин мэдэж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаандаа анхаарч ажиллах боломжийг сургууль багш нарт олгоход ач холбогдолтой билээ.
Генетик тестийн танилцуулга:
Генетик судалгааны үр дүнгийн тайлангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл

geneticstest.mn хаягаар цаг авч үйлчлүүлээрэй.
Хүүхдийнхээ талаар ухаалгаар, үнэн бодитой мэдээллийг авч, бидний ажлыг үргэлж дэмждэг эцэг эх та бүхэндээ баярлаж талархсанаа илэрхийлье.

Сэтгэгдэл үлдээх