Scroll Top
БЗД 18-р хороо, УБ хот Монгол улс

ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН НЭМЭЛТ ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЗАРЛАГДЛАА

236864714_1966969016801073_846753175962259562_n

2021-2022оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн зарим анги бүлгүүдэд цөөн тооны шилжилт хөдөлгөөн хийгдсэн тул дараах ангиудад нэмэлт элсэлт авна. Үүнд:
10,11-р ангид 3 хичээлийн дундаж гүйцэтгэл 60%-аас дээш эхний 4,4 сурагчийг элсүүлнэ.
Элсэхийг хүссэн сурагчид 2021 оны 8-р сарын 26ны дотор доорх линкээр бүртгүүлж , 8-р сарын 27ний 10:00 цагт Оюунлаг сургууль дээр ирж математик, монгол хэл , англи хэлний хичээлээр түвшин тогтоох шалгалтыг өгнө. Шалтгалтын хураамж 20000 төгрөг. Шалгалтын дүн мэдээг 8-р сарын 28-нд сургуулийн вебсайт, фэйсбүүк цахим хуудсаар мэдээлнэ.
Шалгалтанд тэнцэж тус сургуульд суралцах шийдвэрээ гаргасан сурагчид 8-р сарын 30-ны өдрийн 14:00 -с 16: 00 цагийн хооронд сургалтын төлбөрийн 50 хувийг /ХХБ-453132197 тоот данс Оюунлаг дунд сургууль/ төлснѳѳр бүртгэлээ баталгаажуулж сургуулийн захиргаатай хамтын гэрээгээ байгуулна.

Цахим бүртгэлд бүртгүүлэх холбоос:
https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx…

Холбогдох дугаар: 88113096, 88113097, 75755050

Leave a comment