Scroll Top
%d1%8d%d1%8d%d0%b6%d0%b4%d1%8d%d1%8d-%d0%b7%d0%b0%d1%85%d0%b8%d0%b4%d0%b0%d0%bb-%d0%b1%d0%b8%d1%87%d1%8d%d1%8d%d1%80%d1%8d%d0%b9-%d0%b7%d0%b0%d1%85%d0%b8%d0%b4%d0%bb%d1%8b%d0%bd
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“ЭЭЖДЭЭ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ” захидлын уралдаан

“ЭЭЖДЭЭ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ” захидлын уралдааны хүндэтгэлийн арга хэмжээ сайхан боллоо. Ээж минь та- Энгүй орчлонд жаргал түгээх итгэл хайрын сарнай Ээж минь та- Энэхэн хорвоод гэрэл цацраах сэтгэл зүрхний дэлбээ Ээж минь та- Бүлээн сэтгэлээр бүхнийг аргадах шидтэн Ээж минь та- Бүүвэйн дуугаар үрсээ жаргаах ачтан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр “МАРТЫН 8”-ны баярыг угтан “ОЮУНЛАГ” сургуулийн I-XII ангийн 900 гаруй сурагчдын дунд “Ээждээ захидал бичээрэй” анхдугаар уралдааныг амжилттай зохион байгууллаа. Анги бүрээс шалгарсан 68 сурагчдын захидлаар үзэсгэлэн гаргаж, 2019.03.06-ны өдөр “Ээждээ захидал бичээрэй” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулан шилдэг захидлын эзэд болон тэдний хатан гоо ээжүүдийг урьж, авьяаслаг сурагчдын урлагийн тоглолт, ээждээ зориулж шүлэг уншин чин сэтгэлийн үгсээ хэлхэн бичсэн захидал болон гарын бэлгийг гардуулан өгч ээжийгээ баярлууллаа. Агуу хайраас дэлбээлсэн бяцхан зүрхнээс гарсан чин сэтгэлийн үгсийг сонсоод баярлан суугаа ээжүүдийг харахад үнэхээр сайхан байлаа. Хүү охиноороо бахархан баярын нулимстай, сэтгэл догдлон сууж буй ээжүүд минь инээд хөөр, аз жаргал, их хайраар бялхсан нэгэн дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүллээ. Ангилал тус бүрээс шилдгүүдийг шалгаруулж, захидлаа уншиж, ээжүүдээ хүндэтгэлийн тайзнаа урин залж, сэтгэл шингэсэн захидал, гарын бэлгийг гардуулан өгөв. Бусдаас онцлох зүйлгүй ч эгэл жирийн Бурхан биш ч зүйрлэх аргагүй ер бусын Буян бялхсан хайрын дээд тэнгэр шүтээн Буурал хорвоод жаргах хувьтай дээдийн залбирал Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр “МАРТЫН 8”-ны баярын мэндийг хүргэе. Сайхан баярлаарай.

I-II ангийн ангилалд:

2в ангийн сурагч Өрнүүнбаяр- “Тэргүүн байр”

1б ангийн сурагч Анхилуун- “Дэд байр”

2б ангийн сурагч Анужин- “Гутгаар байр”

III-V ангийн ангилалд:

5а ангийн сурагч Энхбилгүүн- “Тэргүүн байр”

3в ангийн сурагч Мөнхжин- “Дэд байр”

5б ангийн сурагч Хулан- “Гутгаар байр”

VI-VIII ангийн ангилалд:

8а ангийн сурагч Чингүүн- “Тэргүүн байр”

7а ангийн сурагч Одонгоо- “Дэд байр”

8в ангийн сурагч Энхжин- “Гутгаар байр”

IX-XII ангийн ангилалд:

12а ангийн сурагч Намуун- “Тэргүүн байр”

10а ангийн сурагч Ивээл- “Дэд байр”

9б ангийн сурагч Мишээл- “Гутгаар байр”

Сэтгэгдэл үлдээх