Scroll Top
БЗД 18-р хороо, УБ хот Монгол улс

Цахим ярилцлага амжилттай явагдлаа

oyunlag

2021-2022 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн 1-р ангид элсэн суралцах сурагчдын бэлтгэл ангийн цахим бүртгэлд нийт 753 сурагч бүртгүүлснээс 3сарын 26, 27, 28-ны өдрүүдэд 718 сурагч захиалсан цагийнхаа дагуу Zoom аппликэйшнаар ярилцлагандаа амжилттай оролцлоо. Цахим ярилцлагын хариу  4 сарын 1-нд 09:00-11:00 цагийн хооронд таны бүртгэлтэй имэйл хаягт илгээгдэнэ. Оюунлаг сургуулийн бэлтгэл бүлгийн сургалтанд нийт 128 сурагч элсэн суралцана.

 

Элсэн суралцах эрхээ авсан сурагчид 4 сарын 3-нд 09:00-17:00 цагийн хооронд имэйлээр очсон цагийн дагуу доорх бичиг баримтын хамт ирж бүртгэлээ баталгаажуулна.

  1. Хүүхдийн төрсний гэрчилгээ
  2. 2% цээж зураг
  3. Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар
  4. Бэлтгэл ангийн төлбөр 800.000₮, 1-р ангийн суудлын барьцаа төлбөр 1.500.000₮ нийт 2.300.000₮ төлсөн байх. Гүйлгээний утга дээр сурагчийн регистрийн дугаарыг бичнэ.

Төлбөр төлөх данс

Голомт банк: 240 512 3333 Оюунлаг сургууль БСБ

 

Манай хамт олонд итгэл хүлээлгэн Оюунлаг сургуулийг сонгож элсэн суралцах хүсэлт гаргаж ярилцлаганд оролцсон нийт хүүхэд, эцэг эхчүүддээ баярлалаа.

 

Оюунлаг сургуулийн сургалтын алба

Leave a comment