Scroll Top
%d1%81%d0%b0%d0%b3%d1%81%d0%b0%d0%bd-%d0%b1%d3%a9%d0%bc%d0%b1%d3%a9%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%bd%d3%a9%d1%85%d3%a9%d1%80%d1%81%d3%a9%d0%b3-%d1%82%d1%8d%d0%bc%d1%86%d1%8d%d1%8d%d0%bd-3
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

САГСАН БӨМБӨГИЙН “НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН” АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, сагсан бөмбөгийн спортыг сурталчлан таниулах, тоглолтын техник, ур чадварыг сайжруулах, сургуулийн шигшээ багийг бүрдүүлэх зорилго дор  сагсан бөмбөгийн “Нөхөрсөг тэмцээн”  2019.10.12-ны өдөр VI-VII анги, VIII-IX, X-XII ангиудын эрэгтэй, эмэгтэй 2 төрөлд амжилттай болж өндөрлөлөө.

Сагсан бѳмбѳгийн спорт нь тухайн хүнээс хурд хүч, авхаалж самбааг шаардахаас гадна баг хамт олны нэгдэл хамгаас чухал байдгаараа онцлог билээ.  Нийт 32 багийн 250 гаруй сурагчид өрсөлдсөнөөс баг хамт олноо нэгэн зорилго дор эвлэлдэн нэгдэж, тоглолтын техник ур чадвар, бѳмбѳг эзэмшилт, хурд хүчээрээ бусдаас шилдэг байж амжилт гаргасан баг хамт олноо танилцуулж байна.

VI-VII ангийн эрэгтэй багийн ангилалд:
Ананд ахлагчтай 7в анги- “Тэргүүн байр”
Чингүүн ахлагчтай 6в анги- “Дэд байр”
Тэлмүүн ахлагчтай 7а анги- “Гутгаар байр”

VI-VII ангийн эмэгтэй багийн ангилалд:
Аминзаяа ахлагчтай 7а анги- “Тэргүүн байр”
Дагима ахлагчтай 6в анги- “Дэд байр”
Тү.Энхжин ахлагчтай 7б анги- “Гутгаар байр”

VIII-IX ангийн эрэгтэй багийн ангилалд:
Хүслэн ахлагчтай 9б анги- “Тэргүүн байр”
Мөнх ахлагчтай 8а анги- “Дэд байр”
Цэнд ахлагчтай 9в анги- “Гутгаар байр”

VIII-IX ангийн эмэгтэй багийн ангилалд:
Мичидмаа ахлагчтай 8а анги- “Тэргүүн байр”
Сарнай ахлагчтай 9в анги- “Дэд байр”
Индра ахлагчтай 9а анги- “Гутгаар байр”

X-XII ангийн эрэгтэй багийн ангилалд:
Болдхуяг ахлагчтай 11а анги- “Тэргүүн байр”
Сумъяабазар ахлагчтай 11б анги- “Дэд байр”
Сумъяадорж ахлагчтай 12а анги- “Гутгаар байр”

X-XII ангийн эмэгтэй багийн ангилалд:
Анужин ахлагчтай  11а анги- “Тэргүүн байр”
Халиун ахлагчтай 12а анги- “Дэд байр”
Хулан ахлагчтай 12б анги- “Гутгаар байр”

Тэмцээнийг зохион байгуулалтын өндөр түвшинд зохион явуулсан тамирын багш нартаа болон амжилт үзүүлсэн сурагчдадаа цаашдын спортын амжилтад өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл үлдээх