Scroll Top
%d0%bc%d0%b0%d0%bd%d0%b0%d0%b9-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%81%d1%83%d1%80%d0%b0%d0%b3%d1%87%d0%b8%d0%b4-%d2%af%d0%bb%d0%b3%d1%8d%d1%80%d0%b8%d0%b9%d0%bd
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

МАНАЙ СУРГУУЛИЙН СУРАГЧИД “ҮЛГЭРИЙН БААТРУУД”-ЫН ДҮРД…

       2019 оны 10 сарын 24-ний өдөр гадаад хэлний тэнхмийн багш нарын  санаачлан зохион явуулсан “Үлгэрийн баатруудын дүрд хувиръя” бүтээлч үйл ажиллагаа маш сайхан боллоо. Манай сургуулийн I-XI 900 гаруй сурагчид идэвхтэй оролцож, ангилал тус бүрийн шилдгүүдээ тодруулан “Үдийн хоол”-ны 5 өдрийн ваучер бэлэглэлээ. Ингээд та бүхэндээ шилдэг сурагчдаа танилцуулж байна.

       I-III ангийн эмэгтэй ангилалд: 1а ангийн сурагч Номинхүслэн

       I-III ангийн эрэгтэй ангилалд: 3г ангийн сурагч Мөнхтүшиг

       IV-V ангийн эмэгтэй ангилалд: 4в ангийн сурагч Мишээл

       IV-V ангийн эрэгтэй ангилалд: 4в ангийн сурагч Мөнхжин

       VI-VIII ангийн эмэгтэй ангилалд: 8б ангийн сурагч Индра

       VI-VIII ангийн эрэгтэй ангилалд: 7а ангийн сурагч Өлзийбаяр

       IX-X ангийн эмэгтэй ангилалд: 10в ангийн сурагч Ганди

       IX-X ангийн эрэгтэй ангилалд:10б ангийн сурагч Мөнх-Ирээдүй нар шалгарлаа.

Сурагчдын хувцаслалт, нүүр хувиргалт, үс засалт гээд бүхий л зүйлд цаг зав, халуун сэтгэл гаргадаг эцэг эх та бүхэндээ баярласан талархсанаа илэрхийлье. Мөн бүтээлч, хариуцлагатай сурагчдадаа болон англи хэлний багш нартаа халуун баярыг хүргэе.

Сэтгэгдэл үлдээх