Эцэг эх багш нарын “ВОЛЕЙБОЛ”-ын тэмцээн
Жил бүр уламжлал болгон зохиогддог эцэг эх, багш нарын “ВОЛЕЙБОЛ”-ын аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээн нь 2016 оны 11 дүгээр сарын 19,20-ны өдрүүдэд 1-5-р ангийн эцэг эх, багш нар, 6-12-р ангийн эцэг эх, багш нарын дунд өргөн дэлгэр зохион байгуулагдсан юм. Оюун ухаан болон биеийн спорт нь хүнээс тэсвэр тэвчээр, хатуужил, эр зориг, ур ухаан, авхаалж самбаа, сэтгэл зүрх гээд багагүй зүйлсийг шаарддаг онцлогтой. Тиймдээ ч нэгэн зорилго доор нэгдэн ур чадвараа уралдуулан тоглосон багш эцэг эхчүүд маань халуун дулаан сэтгэлээр нэгдэн, бие биеэ ойлгосон нэгэн сайхан өдрийн арга хэмжээ болж өндөрлөлөө.
Мөн хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд , анги хамт олон болон багаараа 2 дахь спорт заалны нээлтэнд зориулж сэтгэлийн хандив, дурсгалын зүйл гардууллаа.
Ийнхүү жил бүр уламжлал болон зохиогддог энэхүү арга хэмжээг хүндэтгэн ирж, идэвхтэй оролцсон нийт эцэг эхчүүддээ талархлаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.