Scroll Top
%d0%bd%d0%b8%d0%b9%d1%81%d0%bb%d1%8d%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%bc%d0%b0%d1%82%d0%b5%d0%bc%d0%b0%d1%82%d0%b8%d0%ba%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%82%d2%af%d1%80%d0%b3%d1%8d%d0%bd-%d0%b1%d0%be%d0%b4%d0%be
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

НИЙСЛЭЛИЙН МАТЕМАТИКИЙН ТҮРГЭН БОДОЛТЫН УРАЛДААНД ОЮУНЛАГИЙНХАН ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

НИЙСЛЭЛИЙН МАТЕМАТИКИЙН ТҮРГЭН БОДОЛТЫН УРАЛДААНД ОЮУНЛАГИЙНХАН ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2016 оны 11 сарын 18-ны өдөр Өсвөрийн залуу зохион бүтээгчдийн лобартори сургуулиас нийслэлийн ерөнхий боловсролын 50 гаруй сургуулийн 7-12-р ангийн сурагчдын дунд 5 хүүхдийн бүрэлдэхүүнтэй багийн математикийн түргэн бодолтын олимпиадыг зохион байгуулж явуулснаас Оюунлаг сургуулийн баг тамирчид нийлбэр дүнгээрээ дэд байрыг эзэлжээ.

Уг уралдаан нь математик геометрын хичээлийн үндсэн агуулгаас гадна гүнзгийрүүлсэн хөтөлбөрийн зарим агуулгыг тусган оруулсан богино хугацаанд багийн гишүүн бүрийн жигд оролцооны чадварыг үнэлэх зорилготой байв.

                    1-р байрыг Сант сургууль
                    2-р байрыг Оюунлаг сургууль
                    3-р байрыг 1-р сургууль
                    4-р байрыг 11-р сургууль
                    5-р байрыг Мон Турк сургууль эзэлжээ.
Ангилал бүрд аваргаа шалгаруулахад
Оюунлагийн 12-р ангийн баг аваргын өргөмжлөл      1-р байр
                      10-р ангийн баг өргөмжлөл                     3-р байр
                      8-р ангийн баг шагналт                           4-р байр
                      7-р ангийн баг шагналт                           4-р байруудыг тус тус эзэлсэн байв.

Математикч сурагчид болон тус олимпиадуудад шавь нараа амжилттай бэлтгэн оролцуулсан багш нартаа ажлын өндөр амжилтыг хүсье.

Сэтгэгдэл үлдээх