Scroll Top
%d1%8d%d0%b5%d0%bb%d0%b4%d1%8d%d0%b3-%d0%b7%d3%a9%d0%b2-%d1%85%d0%b0%d1%80%d0%b8%d0%bb%d1%86%d0%b0%d0%b0-%d0%b0%d1%8f%d0%bd-5
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“ЭЕЛДЭГ ЗӨВ ХАРИЛЦАА” аян

“ЭЕЛДЭГ ЗӨВ ХАРИЛЦАА”  аян 

Жил бүр уламжлал болон явагддаг “ЭЕЛДЭГ ЗӨВ ХАРИЛЦАА – 2013” аян эхэлж байна. Энэ аянаар сургуульдаа эелдэг нөхөрсөг харилцаа бүрдсэн таатай орчинг бүрдүүлж,  мэндлэх, хүндлэх, талархах ёс, эелдэг зөв харилцаанд суралцаж өөрийн имиджээ болгоцгооё. 

ХҮҮХДҮҮД ЭЭ:

Та нар найз нөхөд болон эргэн тойрны хүмүүстэйгээ эелдэг сайхнаар талархаж сураарай.

Нүдэнд нь оч гялалзаж

Нүүрэнд нь хайр гэрэлтэж

Сэтгэл зүрхэнд нь баярын од гийхээр чин сэтгэлээсээ таларх.

Чин сэтгэлээсээ талархаж сурсан хүүхэд

Цэвдэг хүйтэн дотортон хэзээ ч болохгүй.

Ачийг санах ухаанд боловсорсон хүүхэд

Аав ээжээ хэзээ ч гомдоохгүй.

Талархал бол хүний соёл боловсрол хүмүүжлийн хэмжүүр болдог.

Талархлын үгийг ёс төдий хэлэх хэрэггүй чин сэтгэлээсээ хэл.

Чин зүрхнээсээ хэлсэн талархлын ганц өгүүлбэр сэтгэлд наран саран хамт ороод ирсэн адил гийгүүлж магнайг тэнгийлгэж үрчлээг толийлгох мэт болно.

Чин сэтгэлээсээ хэлээгүй талархлын  үгсийг алтан гургалдай шиг аялгуулан аялгуулан хэллээ ч алсын хаданд хашгирсан цуурай мэт сэтгэлд хоосон үлдэнэ.

“ЭЕЛДЭГ ЗӨВ ХАРИЛЦАА” АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОГДСОН АЖЛУУД: 

                        1-3 р ангиудад “БИДНИЙ НЭГ ӨДӨР” гар зургийн уралдаан

                        4-5р ангиудад “БИДНИЙ ХАРИЛЦАА” сэдэвт шилдэг бяцхан ном шалгаруулах

                        7-11р ангиудад “БИДНИЙ  ХАРИЛЦАА”  сэдэвт жүжигчилсэн тоглолт  тус тус зохион байгуулагдлаа.

“БИДНИЙ НЭГ ӨДӨР” гар зургийн уралдаанд 1в, 1г, 2б, 2в, 3а, 3б ангиуд идэвхтэй сайн оролцлоо.

 “БИДНИЙ ХАРИЛЦАА” сэдэвт шилдэг бяцхан ном шалгаруулах уралдаанд 4а, 4б, 4в, 5а, 5б, 5в ангиуд идэвх санаачлагатай оролцлоо.

“БИДНИЙ  ХАРИЛЦАА”  сэдэвт жүжигчилсэн тоглолтонд 7а, 7б, 8а, 8б, 8в, 9а, 9б, 10а, 10б, 11а, 11б ангиуд идэвхтэй оролцлоо. Мөн анги удирдсан багш: Саруул, Нямбаяр, Чаминцэцэг, Орхонжаргал, Оюун-Эрдэнэ, Алтанчимэг, Пагамсүрэн, Наранцэцэг, Цэрэнчунт нар сурагдаа дэмжин идэвхтэй оролцсонд талархлаа. 

Найрсаг харилцааны үндэс суурь нь аливаа хүнтэй эелдэг зөв боловсон мэндлэхээс эхэлдэг. Хүн хүндээ халуун дотноор урам өгөх, бусадтайгаа чин сэтгэлээсээ харилцах энэ бүгд нь хэзээд гэгээлэг сайхан орчныг бий болгож байдаг.

  Тиймдээ ч манай Оюунлаг сургуулийн хамт олон эелдэг зөв харилцааг дээдлэн сурагчид, багш, ажилчид бүгдээрээ бие биетэйгээ халуун дотноор харилцан, нэг нэгнийгээ хайрлан хүндэлж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийн төлөө урагш алхацгааж байна.

            Хамт олныгоо  өөрийн эелдэг сайхан харилцаагаар тэргүүлэн, үлгэр дуурайлал болж буй сурагчид маань дараах номинацуудын эзэн боллоо.

1.      3б ангийн сурагч Н.Эрдэм,                    4а ангийн сурагч М.Байгал,

         7б ангийн сурагч Орших Хүслэн         8б ангийн сурагч Э.Бат-оргил

         9а ангийн сурагч  Ж. Шинэхүчит       10б ангийн сурагч Б.Түвшинсайхан

 2.   2а ангийн сурагч Рагчаасүрэн              4в ангийн сурагч Б.Нандин-эрдэнэ

         5в ангийн сурагч М.Чинхүслэн            8а ангийн сурагч Т.Халиун

         9б ангийн сурагч Ч.Бэхбат                     11а ангийн сурагч Г. Дөлгөөн

3.     3а ангийн сурагч Э. Сугарсүрэн,          4б ангийн сурагч А.Тамир,

         5б ангийн сурагч Г. Ганчимэг               8б ангийн сурагч Ц.Золбоо  

         9а Э. Тайшир                                                  10а ангийн сурагч Г. Саруул

         2а ангийн сурагч Тү.Төгөлдөр                 3в ангийн сурагч А.Итгэл,

         7а Г.Сүхбат                                                        7б М.Төрбат

         9б ангийн сурагч  Т.Номулин                11а ангийн сурагч Б.Эрдэнэзаяа 

         2в ангийн сурагч Э.Итгэл                        4в ангийн сурагч Ж.Номин-эрдэнэ,

         7а П.Хосбаяр 8в Н. Нансалмаа,            10б ангийн сурагч О.Тамир              

         11а ангийн сурагч Н.Баярмаа                 3б ангийн сурагч Б.Мичидмаа

          4в ангийн сурагч Э.Ганди                        7а ангийн сурагч Т. Амгаланбаяр,

          5а  ангийн сурагч Д.Даваажаргал         9б ангийн сурагч Б. Цолмонбаяр        

          11б ангийн суаргч Б.Амарболд               3в ангийн сурагч Б. Мишээл

          3а ангийн сурагч Г. Төгөлдөр                    5в М.Мөнгөлжин,            

          8в ангийн сурагч У.Цэлмүүн                     9а ангийн сурагч Б.Энх-амгалан    

         11б ангийн сурагч Ө.Бямбадорж               2а  ангийн сурагч М.Мөнхтэмүүлэн

            4а ангийн сурагч  Т.Ойдовцэрэн           5а ангийн сурагч Г. Наранбаатар

           8а Т. Энгүүн,                                                      9б ангийн сурагч О.Цэлмүүн        

           11б ангийн сурагч Э.Мөнгөншагай         9а ангийнхан 

Оюунлаг сургуулийн эелдэг зөв харилцаа аяны шилдэгээр шалгарсан сурагчид, анги хамт олондоо баяр хүргэе. Энэхүү хүндэт шагналын эзэд маань өөрийн эелдэг сайхан харилцааг эрхэмлэн хадгалж,  бусдадаа үлгэр дуурайлал болж явахыг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл үлдээх