Scroll Top
%d3%a9%d1%81%d0%b2%d3%a9%d1%80%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%88%d0%b0%d1%82%d0%b0%d1%80%d1%87%d0%b4%d1%8b%d0%bd-%d1%83%d0%b0%d1%88%d1%82-%d0%b4-%d0%bc%d0%b0%d0%bd%d0%b0%d0%b9-%d1%81%d1%83%d1%80%d0%b0%d0%b3
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Өсвөрийн шатарчдын УАШТ-д манай сурагчид амжилттай оролцлоо.

Өсвөрийн шатарчдын 2014 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Нийслэлийн ерөнхий боловсролын 23 болон 50-р дунд сургуулиудад 3-р сарын 29-31-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээн хөвгүүдийн 44 дэх, охидын 38 дахь удаагийнх болж явагдлаа.
Тэмцээн 8 хүртэлх нас, 9-10 нас, 11-12 нас, 13-14 нас, 15-16 нас, 17-18 нас гэсэн зургаан насны 12 ангиллаар явагдаж 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг болон Улаанбаатар хотын 20 орчим байгууллагын нийт 582 өсвөрийн шатарчид оролцсон байна. 
Энэхүү тэмцээнд ОЮУНЛАГ сургуулиа төлөөлөн: 

8- хүртэлх насны ангилалд Чинбат овогтой Чинтүшиг – “Хоёрдугаар байр” – МӨНГӨН медаль 

11-12 насны ангилалд Сугар овогтой Ган-Эрдэнэ – “Гуравдугаар байр” – ХҮРЭЛ медаль тус тус хүртсэн амжилт үзүүллээ. 

Сурагчдынхаа амжилтаас дурьдвал:

Сурагчдадаа Оюунлаг сургуулийнх нь хамт олноос цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Сэтгэгдэл үлдээх