Scroll Top
%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd%d1%85%d0%b0%d0%bd-%d0%be%d0%bb%d0%be%d0%bd-%d1%83%d0%bb%d1%81%d1%8b%d0%bd-%d1%85%d2%af%d2%af
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Оюунлаг сургуулийнхан Олон Улсын Хүүхдийн Найрамдал төв дээр амраад ирлээ.

“ОЮУНЛАГ” СУРГУУЛИЙНХАН 

 ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НАЙРАМДАЛ ТӨВД АМАРЛАА.

Манай сургуулийнхан Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд  жил бүр амардаг уламжлалтай билээ. Энэ хичээлийн жилийн 2014 оны 03-р сарын 14-19-ны хооронд тус сургуулийн 5-11-р ангийн 250 гаруй хүүхдүүд амарч хөгжлийн хөтөлбөрт хамрагдлаа. Амрагч хүүхдүүдийн дунд авхаалж самбаа сорьсон “Юндэн Гөөгөө “тэмцээн, “Та Та Тунгаа” асуулт хариултын тэмцээн, эх оронч хүмүүжил олгох “Эх орон дуудсан цагт” бүлгэмийн ажил, сэтгэхүйг хөгжүүлэх “TV SHOW” уралдаант тэмцээн, багаар ажиллах, хамтач байдлыг төлөвшүүлэх бүлгийн олон ажлууд тус ээлжинд зохион байгуулагдлаа. Мөн хүүхдүүд спорт, урлаг , танин мэдэхүйн сонголтийн төвүүдээр аялж олон төрлийн мэдээлэл авч өөрсдөө оролцож, хамтран ажиллалаа.

Сэтгэгдэл үлдээх