Отгонтэнгэр Их сургуулийн нэрэмжит англи хэлний олимпиадад
манай 11-р ангийн сурагчдын баг ТЭРГҮҮН байр эзэллээ.
Энэ хичээлийн жилд Отгонтэнгэр их сургуулиас Баянзүрх дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд Англи хэлний олимпиадыг зохион байгууллаа.
Англи хэлний олимпиадыг 2 үе шаттай зохион байгуулсан бөгөөд эхний шатны шалгаруулалт энэ сарын 1-нд Отгонтэнгэр их сургуулийн хичээлийн 3-р байранд зохион байгуулагдсан. 1-р шатны тэмцээнээс шалгарсан 15 сурагч 2-р шатны тэмцээн буюу уран илтгэлийн тэмцээнд оролцсон юм.
3 сарын 7-ны өдөр олимпиадын 2-р шат болох “Миний бахархал” сэдэвт уран илтгэлийн тэмцээнд олимпиадын 1-р шатнаас шалгарсан 16 сурагч ур чадвар авьяас билгээ уралдуулсан олимпиад боллоо.
I ШАТ:
11а ангийн сурагч Хадхүү овогтой Хангал – II байр
11а ангийн сурагч Чинбаяр овогтой Мандуул – III байр
11а ангийн сурагч Болдбаатар овогтой Биндэръяа
11б ангийн сурагч Батаа овогтой Батгэрэл – 19-р байр
11б ангийн сурагч Рэнцэн овогтой Оюударь – 21-р байр тус тус амжилт үзүүллээ.
Энэ амжилтаараа багаараа I БАЙР эзэллээ.
II ШАТ:
Ч.Мандуул, Б.Биндэръяа, Х.Хангал нар шилдэг 15 – т шалгарч оролцсоноос:
11а ангийн сурагч Чинбаяр овогтой Мандуул – III БАЙР ХҮРЭЛ МЕДАЛЬ
11а ангийн сурагч Болдбаатар овогтой Биндэръяа – IV БАЙР, ТУСГАЙ БАЙР ӨРГӨМЖЛӨЛ хүртсэн сурагчид маань Отгонтэнгэр их сургуульд сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг гардан авлаа.
Мөн 11а ангийн сурагч Хадхүү овогтой Хангал нь ивээн тэтгэгчийн гарын бэлгээр шагнууллаа.
Энэхүү олимпиадыг БЗД-ийн Боловсролын хэлтэс, АНУ-ын Элчин Сайдын Яам, MCS Coca Cola зэрэг байгууллагууд ивээн тэтгэгч нар юм.
Олимпиадад амжилттай оролцсон нийт сурагчиддаа Сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.