Scroll Top
%d0%b3%d0%b0%d0%b4%d0%b0%d0%b0%d0%b4%d1%8b%d0%bd-%d0%b1%d0%be%d0%bb%d0%be%d0%b2%d1%81%d1%80%d0%be%d0%bb-%d0%be%d0%bb%d0%be%d0%bd-%d1%83%d0%bb%d1%81%d1%8b%d0%bd-%d2%af%d0%b7%d1%8d%d1%81%d0%b3%d1%8d
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ГАДААДЫН БОЛОВСРОЛ ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГ АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ҮЗЭЖ СОНИРХЛОО

 ГАДААДЫН БОЛОВСРОЛ ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГ

АХЛАХ  АНГИЙН СУРАГЧИД ҮЗЭЖ СОНИРХЛОО

                Нэг. Ирээдүйн миний сурах сургууль аяны эхний шат

             2014-2015 оны  хичээлийн жилийн сургуулийн сургалт хүмүүжлийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ахлах ангийн сурагчдадаа  “Ирээдүйн миний мэргэжил” танин мэдэхүйн сургалт аяны хүрээний эхний ээлжийн сургалтаар Гадаадын боловсрол олон улсын тэтгэлэгт үзэсгэлэнг   ахлах ангийн сурагчид маань очиж сонирхлоо.

  Оюунлаг сургуулийн  төгсөгчид маань Монгол улсын хэмжээнд жил бүр  Элсэлтийн Ерөнхий шалгалтынхаа дундаж оноогоор  2012 онд улсад 10-р байр,2013 онд 8-р байр.2014 онд 8-р байр,сүүлийн 3 жилийн дундаж үзүүлэлтээрээ улсын хэмжээнд 5-р байранд орсон сайхан амжилтуудыг үзүүлж байгаа билээ.Энэ мэдээллийг БШУЯ-ны харьяа Боловсролын Үнэлгээний Төвийн 2012,2013,2014 оны тайлан номоос үзэж болно.

           Тус үзэсгэлэн нь дэлхийн боловсролын жишиг болсон улс орнуудын дээд боловсролын тогтолцоо,боловсролын бодлогын асуудлыг олон нийтэд бодитоор таниулах, тухайн улсад эзэмшвэл зохих мэргэжлийг зөв сонгоход туслалцаа үзүүлэх, төгсөх ангийн сурагчдад тохирсон оновчтой зөв сонголт хийхэд гүүр болох зорилготойгоор зохиогдож байна.

            Энэ үеэр  Монголын Оюун ухааны Академийн  захирал Ой тогтоолтын дэлхийн аварга  Х.Хатанбаатар “Тархиа үр дүнтэй ашиглацгаая” гэсэн маш сонирхолтой лекц уншлаа.

 Мөн Мэргэжлээ хэрхэн сонгох вэ.Аль улсад ямар мэргэжлээр суралцах нь тохиромжтой вэ.чиглэлээр олон сайхан санал,зөвлөлгөө зөвлөмжийг биечлэн авах, сургууль бүрийн танилцуулгыг хүлээн авах олон сайхан арга хэмжээ боллоо.

               Хоёр.Миний сонирхол,эзэмшсэн чадвар ямар вэ? аяны 2-р шат

  Мөн ойрын үед ахлах ангийн сурагчдынхаа дунд  “Миний ирээдүйн мэргэжил” аяны 2-р шатны ажиллагааг зохион байгуулах гэж байна.Энэ аяны гол ажиллагааг танилцуулбал

    -Сурагчид яагаад ажил мэргжлээ эртнээс төлөвлөх ёстой вэ?

    -Ажил хөдөлмөр эрхлэлтийн талаар та юу мэдэх вэ?

    -Миний хүсэл мөрөөдөл, миний  дуртай ажил юу вэ?

    -Таны хувь хүний онцлог чадваруудтай холбоотой ямар давуу талууд

     байна вэ?

    -Миний хийхийг хүсдэг сониорхолтой зүйл юу вэ?

    -Ирээдүйн мэргэжлийн шинэ чиг хандлагын тухай .

     -Өөрийн давуу талуудаа танин мэдэх сүүлийн үеийн тестүүд дээр

ажиллах  зэргээр мэргэжил сонгоход таньд шинэ ойлголтыг өгөх болно.

 Энэхүү ажиллагаанд оролцсоноор сурагч та аав ээж ,багш нартайгаа зөвлөн өөрийн ирээдүйн мэргэжлээ сонгоход тань зохих  хэмжээний зөвлөмжийг өгөх болно.

Сэтгэгдэл үлдээх