Scroll Top
tv-9-%d1%82%d0%b5%d0%bb%d0%b5%d0%b2%d0%b8%d0%b7%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b0%d1%85%d0%b0-%d1%82%d1%8d%d0%bc%d1%86%d1%8d%d1%8d%d0%bd%d0%b4-%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82%d1%82%d0%b0%d0%b9-%d0%be
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

TV-9 телевизийн АХА тэмцээнд амжилттай оролцлоо.

TV-9 телевизийн АХА тэмцээнд амжилттай оролцлоо.

Өнөөдөр буюу хаврын тэргүүн сарын шинийн 15ны энэхүү билэгт сайн өдөр “Оюунлаг” сургуулийн маань 4-5р ангийн 80 гаруй суралцагчид ТВ9 телевизийн уралдаант, цэнгээнт АХА нэвтрүүлэгт амжилттай оролцож, ардын уламжлалт ёс заншил , байгалийн болон нийгмийн ухааны мэдлэгээрээ өрсөлдөж, цэц ухаанаа сорилоо. Билэг оюун хурц мэргэн, өмссөн гоёл дэгжин тансаг, авхаалж самбаа цог золбоотой хүүхдүүдийн маань дундаас 1р байранд 5а ангийн сурагч Тэнүүн, 2р байранд 5а Билгүүнзаяа, 3р байранд 4а Цацрал нар тус тус шалгарч, үеийн нөхдөө хошуучиллаа. Хүүхдүүд та бүхэндээ модон морин жилдээ хийморьтой, цог золбоотой байж, ухаан мэдлэгээрээ уралдан “Оюунлаг” иргэн болох их үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

Сэтгэгдэл үлдээх