2014-2015 оны сургалт хүмүүжлийн ажлын тайлан

2014-2015 оны сургалт хүмүүжлийн ажлын тайлан

2014-2015 оны хичээлийн жилд Хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан дугуйлангийн сургалтуудын тайлангийн ажиллагаа үнэхээрийн дуу хуур цогцлоосон , цоглог аялгуундаа уран хөдөлгөөнт гимнастик, тансаг сайхан бүжгээрээ үзэгчдийн сэтгэлийг баясгасан, эрч хүчтэй, сонин содон, гайхамшигтай тоглолт үзүүлбэрүүдийг бэлтгэн хүргэж , хүүхэд бүрийн авьяас сонирхлыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр ажиллаж хөдөлмөрлөсөн багш сурган хүмүүжүүлэгчддээ баярлалаа.

Энэхүү тайлангийн ажиллагааг үзэж сонирхохоор ирсэн, бидний ажлыг үргэлж дэмжин сэтгэлийн сайхан цагаан өглөгийг хүртээж байдаг эцэг эхчүүддээ баярлаж байгаагаа илэрхийлье.

Дугуйлангийн хамран сургалтыг өргөжүүлэх үүднээс сургуулийн веб хуудсаар дамжуулан дугуйлангийн хичээлүүдийг үзэж суралцах боломжийг бүх сурагчдад нээлттэй болголоо.

Хүүхэд хөгжүүлэх ажлын хүрээнд энэ хичээлийн жилд 22 төрлийн дугуйлангийн сургалтуудыг амжилттай зохион байгуулж түүнд өдрийн тогтмол сургалтанд 219 сурагч, өөрийн сургуулийн веб цахим орчноороо эчнээ сургалтанд 650 гаруй сурагч хамрагдан суралцлаа.

Эдгээр дугуйлангийн сургалтуудаас хот улс дүүргийнхээ хэмжээнд урлаг спорт, хичээл сургалтынхаа амжилт бүтээлээрээ бусдыг манлайлж аваргын алтан медаль 68, мөнгөн медаль 87, хүрэл медаль 79-г , багийнхаа амжилтаар тэргүүн байрын цом өргөмжлөл 3-ыг хүртсэн амжилтуудыг үзүүлжээ.

Мөн энэ үеэр Оюунлаг бүрэн дунд сургууль шилдгүүдээ танилцуулав. Үүнд:

“Оюунлаг шатарчин”-аар 2-р анийн сурагч Ч.Чинтүшиг

“Шилдэг дизайнер сурагч”-аар 10-р ангийн сурагч Б.Буянзаяа

                                                           9-р ангийн сурагч Б.Энхсоёл

“Шилдгийн шилдэг сурагч”-аар 10-р ангийн сурагч Н.Эрхэс

                                                        10-р ангийн сурагч Энх-Амгалан

“Спортын шилдэг тамирчин сурагч”-аар 9-р ангийн сурагч Э.Бат-Оргил

“Эелдэг зөв харилцаатай сурагч”-аар 10-р ангийн сурагч Б.Цолмонбаяр 

“Шилдэг англи хэлний мэдлэгтэй сурагч”-аар 1-р ангийн сурагч Ч.Мандуул нар шалгарч хүндэт өргөмжлөл хүртлээ.

Ийм л амжилт бүтээл сурсан мэдсэн бүхнээрээ бахархаж бусдынхаа үлгэр дууриал болсон сурагчид та бүхэндээ өөрийн авьяас сонирхлоо улам бүр хөдөлмөрөөр өнгө оруулан зүлгэж чадвар ахиулж яваарай, та бүхэнд амжилтын дээдийг хүсэн ерөөе.

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Оюунлаг сургууль