Scroll Top
%d0%b0%d0%bd%d1%83-%d1%8b%d0%bd-%d0%b0%d0%b7%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%81%d0%b0%d0%bd-%d0%b0%d0%b7%d0%b8%d0%b4-%d0%b7%d0%be%d1%80%d0%b8%d1%83%d0%bb%d1%81%d0%b0%d0%bd-%d0%bd%d0%be%d0%bc-%d1%85%d3%a9
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

АНУ-ын Азийн сан “Азид зориулсан ном” хөтөлбөрөөс Оюунлаг сургуульд ном хандивлалаа.

 АНУ-ын Азийн сан “Азид зориулсан ном” хөтөлбөрөөс Оюунлаг сургуульд ном хандивлалаа.

    Америкийн Монгол судлалын төв нь “Азид зориулсан ном” хөтөлбөрийг Монголын хүүхэд багачууд тэдний эрдмийн солилцоог өргөжүүлэх зорилготойгоор байгуулагдсан ашгийн бус байгууллага билээ. Тус байгууллага нь  2009 оноос эхлэн түншлэлийн гэрээгээр хамтран ажиллахдаа манай сургуулийн номын сангийн хэрэгцээнд 4 удаагийн буцалтгүй тусламжаар англи хэл дээрх 400 гаруй ном сурах бичгийг хүлээлгэн өгч сургалтын дотоод хэрэгцээнд ашиглуулж байгаа билээ.

      Энэ удаа 2015 оны 05 сарын 20-нд Оюунлаг дунд сургуулийн номын сангийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор математик байгалийн ухаан, англи хэлний анхан дунд шатны заах арга зүйн хэрэглэгдэхүүн, шинжлэх ухаан технологи, мэдээлэлзүйн гарын авлагууд зэрэг 100 номыг хүлээлгэн өглөө. Манай хүүхэд багачуудын оюуны хөрөнгө оруулалтын төлөө харамгүй тусч сайхан сэтгэлээр хандаж байдаг Америк Монгол судлалын төвийн хамт олон та бүхэнд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх