Scroll Top
%d1%8d%d0%b5%d0%bb%d0%b4%d1%8d%d0%b3-%d0%b7%d3%a9%d0%b2-%d1%85%d0%b0%d1%80%d0%b8%d0%bb%d1%86%d0%b0%d0%b0-%d0%b0%d1%8f%d0%bd-3
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“ЭЕЛДЭГ ЗӨВ ХАРИЛЦАА” аян

“ЭЕЛДЭГ ЗӨВ ХАРИЛЦАА” аян

ОЮУНЛАГ сургуулийн сурагчдад аа та бүхэн САЙХАН АМАРСАН УУ?

Энэхүү 2-р улирлын хичээл эхэлж байхын зэрэгцээ  “ЭЕЛДЭГ ЗӨВ ХАРИЛЦАА” аяны нээлтийн үйл ажиллагаа эхэлж байна. Энэ аяны хүрээнд сурагчид та бүхэн мэндлэх , хүндлэх, талархах ёс, эелдэг зөв харилцааны талаар эзэмших болно.

ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТАЛАРХАЖ СУРЦГААЯ !

ХҮҮХДҮҮД ЭЭ:

Та нар найз нөхөд болон эргэн тойрны хүмүүстэйгээ эелдэг сайхнаар талархаж сур.

Нүдэнд нь оч гялалзаж

Нүүрэнд нь хайр гэрэлтэж

Сэтгэл зүрхэнд нь баярын од гийхээр чин сэтгэлээсээ таларх.

Чин сэтгэлээсээ талархаж сурсан хүүхэд

Цэвдэг хүйтэн дотортон хэзээ ч болохгүй.

Ачийг санах ухаанд боловсорсон хүүхэд

Аав ээжээ хэзээ ч гомдоохгүй.

Талархал бол хүний соёл боловсрол хүмүүжлийн хэмжүүр болдог.

Талархлын үгийг ёс төдий хэлэх хэрэггүй чин сэтгэлээсээ хэл.

Чин зүрхнээсээ хэлсэн талархлын ганц өгүүлбэр сэтгэлд наран саран хамт ороод ирсэн адил гйигүүлж магнайг тэнгийлгэж үрчлээг толийлгох мэт болно.

Чин сэтгэлээсээ хэлээгүй талархлын  үгсийг алтан гургалдай шиг аялгуулан аялгуулан хэллээ ч алсын хаданд хашгирсан цуурай мэт сэтгэлд хоосон үлдэнэ.

Тиймээс сурагчид та бүхэн энэхүү аяндаа идэвхтэй оролцоорой.

Та бүхэнд амжилт хүсье. Олон зөгий цуглуулаарай.

Сэтгэгдэл үлдээх