Scroll Top
%d0%b4%d1%8d%d0%bb%d1%85%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%81%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d0%b4%d0%be%d0%b3-%d0%b6%d2%af%d0%b6%d0%b3%d2%af%d2%af%d0%b4-%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ДЭЛХИЙН СОНГОДОГ ЖҮЖГҮҮД “ОЮУНЛАГ” ТЕАТРЫН ТАЙЗНАА АМИЛАВ

ДЭЛХИЙН СОНГОДОГ ЖҮЖГҮҮД “ОЮУНЛАГ” ТЕАТРЫН ТАЙЗНАА АМИЛАВ

“Оюунлаг сургуулийн сурагчид сурлага хөдөлмөрөөрөө хот, дүүрэгтээ манлайлаад зогсохгүй, урлаг уран сайхны олон талт үйл ажиллагаа зохион байгуулснаар, сурагчид нь өв тэгш хөгжиж, төлөвшдөг билээ.

Үүний нэг тод жишээ нь хичээл зөвхөн танхимын сургалтаар хязгаарлахгүй, театрын тайзнаа үргэлжилж болдгийг харуулсан чухал үйл явдал боллоо. 11-р ангийнхан уран зохиолын хичээлээр “Дэлхийн уран зохиол” судалж байгаагийнхаа хүрээнд Сэргэн мандлын үеийн агуу их зохиолч У.Шекспирийн зохиол, дэлхийн сонгодог эмгэнэлт жүжиг “ Ромео Жульетта”, “Гамлет” жүжгүүдийг “Оюунлаг” театртын тайзнаа тоглож, сургуулийнхаа багш, сурагчдын хүртээл болголоо.

11а ангийнхан ангиараа сурагч Г. Мөнхтүшигийн бичиж, найруулснаар “Ромео Жульетта” жүжгийг, 11б ангийнхан ангиараа сурагч О.Хүслэнгийн бичиж, Ц.Золбоогийн найруулснаар “Гамлет” жүжгийг тус тус чадварлаг тоглож, хэнээс ч дутахааргүй “драмын жүжигчид” болохоо харуулж, үзэгчдээс өндөр үнэлэлт авч, баяр талархал, магтаал сайшаалын үгээр урам авсан, сайхан үйл явдал болж өнгөрлөө.

“Ромео Жульетта” жүжгийн гол дүр Ромеогийн дүрд Г. Мөнхтүшиг, Жульеттагийн дүрд Г.Энхжин, “Гамлет” жүжгийн гол дүр Клавдийд У. Энхтөр, Гамлетад Б. Билгүүн нар тус тус тоглосон юм. Зарим сурагчид хоёр ч дүрд зэрэг тоглосон нь сонирхолтой байв.

Ангийн бүх сурагчид тоглосон бөгөөд 11а ангийн тоглосон “Ромео Жульетта” жүжгийн бусад дүрд

Сэтгэгдэл үлдээх