Scroll Top
БЗД 18-р хороо, УБ хот Монгол улс

УЛАМЖЛАЛТ ӨВ СОЁЛТОЙГОО ТАНИЛЦАХ ӨДӨРЛӨГ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

17020005

УЛАМЖЛАЛТ ӨВ СОЁЛТОЙГОО ТАНИЛЦАХ ӨДӨРЛӨГ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монголын уламжлалт Цагаан сарын баярыг угтан “Оюунлаг” бүрэн дунд сургуулийн 1-5р ангийн сурагчид Монголын үндэсний музейн “Монгол гэр”, “Монгол наадгай” боловсролын хөтөлбөрт амжилттай хамрагдлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд монгол гэрийн гарал үүсэл, бүтэц, бэлгэдэл, гэрийн доторх тавилга, гэрийн дотоод ёс жаяг, цээрлэх ёс зэргийг сурагчдад танилцуулав. Түүнчлэн Цагаан сараар тоглодог уламжлалт тоглоом болох Алаг мэлхийг хүүхэд нэг бүрт зааж, тоглуулсан нь үр өгөөжтэй сайхан сургалт боллоо.

Leave a comment