Scroll Top
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

СЭЗДС-ийн математикийн их сорилго уралдааны мэдээ

СЭЗДС-ийн математикийн их сорилго уралдааны мэдээ

Жил бүр уламжлал болон явагддаг Санхүү эдийн засгийн дээд сургуулийн “Математик мэдлэг оношлох сорил” уралдаан амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү уралдаанд Нийслэлийн дүүргүүдийн ЕБС-иудын 12-р анги төгсөх сурагчид өөрсдийн математикийн мэдлэгийн түвшингээ сорих, ЭЕШ-ын бэлтгэлээ үнэлэх боломжийг хүүхдүүдэд олгож буйгаараа онцлог билээ. Оюунлаг сургуулийн 12-р ангийн сурагчдын математикийн хичээлээр олж авсан мэдлэгийн түвшин нь боломжийн хэмжээнд байгааг онцлохын зэрэгцээ цаашид улам ихийг сурч өнөөгийн үзүүлж буй түвшингээ улам ахиулахыг та бүхэнд сануулж байна. Энэхүү уралдааны дүн гарахад

12б ангийн сурагч Н.Эрхэс 1-р байр СЭЗДС-ийн ЭЕШ-д бэлтгэх сургалтад 100% хөнгөлөлттэй сурах эрхийн бичиг

12а ангийн сурагч Э.Билэгт 2-р байр СЭЗДС-ийн ЭЕШ-д бэлтгэх сургалтад 50% хөнгөлөлттэй сурах эрхийн бичиг

12а ангийн сурагч Б.Энх-Амгалан 6-р байр

12б ангийн сурагч М.Чинсанаа 7-р байрыг мөн бусад сурагчид амжилттай сайн оролцсон дүнг үзүүллээ.

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.