Scroll Top
БЗД 18-р хороо, УБ хот Монгол улс

ШАТРЫН ИХ МАСТЕРУУДЫН НЭРЭМЖИТ А,В, С АНГИЛЛЫН ТЭМЦЭЭНД Н.ЦОГЗОЛМАА МААНЬ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

191200002

Манай сургуулийн 10б ангийн сурагч Нанжидын Цогзолмаа маань чансаа ахиулах тэмцээнүүдэд амжилттай оролцлоо.

2019.11.27-ны өдөр Монгени сургуулийн оюун сэтгэлгээний хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан “Оюуны спортын сургалт судалгаа арга зүйн төв”-ийн нэрэмжит “ШАТРЫН ИХ МАСТЕРУУДЫН НЭРЭМЖИТ А,В, С АНГИЛАЛ”-аар зохион байгуулагдсан тэмцээнд амжилттай оролцож, В ангилалд “Дэд байр”

2019.12.01-ний өдөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн нэрэмжит “Тэмүүлэл-2019” шатрын тэмцээнд оюун ухаан, авхаалж самбаагаа дайчлан амжилттай оролцож “Дэд байр” эзэллээ.

Амжилт гаргасан Н.Цогзолмаадаа болон дасгалжуулагч багшид нь гэгээлэг сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Leave a comment