Scroll Top
%d0%bc%d0%b0%d0%bd%d0%b0%d0%b9-%d1%81%d1%83%d1%80%d0%b0%d0%b3%d1%87%d0%b8%d0%b4-%d0%b4%d2%af%d2%af%d1%80%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%be%d0%bb%d0%b8%d0%bc%d0%bf%d0%b8%d0%b0%d0%b4%d0%b0%d0%b4
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Манай сурагчид дүүргийн олимпиадад

Манай сурагчид дүүргийн олимпиадад

2014-2015 оны хичээлийн жилийн дүүргийн олимпиад математик, физик, хими, биологи, газарзүй, түүх, англи хэл гэсэн төрлөөр Баянзүрх дүүргийн улсын 21, хувийн хэвшлийн 16 сургуулийн багш сурагчид оролцож өргөн дэлгэр болж өнгөрлөө.

Сургууль бүрээс шалгарсан 1-3 сурагчдын төлөөлөл оролцсон энэ удаагийн олимпиадууд нь сурагчдын шинжлэх ухааны сэтгэлгээг хөгжүүлэх, олон талт мэдлэг эзэмших сонирхлыг нь дэмжих, төрөл бүрийн хичээлийг сурталчилан таниулах шилдэг багш сурагчдыг шалгаруулах урамшуулах зорилготой уралдаан болов. Физик болон зарим нэгэн олимпиадыг зохион байгуулах комиссын материал засалтанд ёс бус үйлдэл гаргаж байгааг эс тооцвол сайхан болж өнгөрлөө гэж хэлж болно. Хэрэв дараагийн удаа ийм зүйл ахин гаргавал сургууль багш нарынх нь нэртэй гаргах болно гэдгийг албан тоотоор НБГ-т мэдэгдэв.

Оюунлаг бүрэн дунд сургуулиа төлөөлөн оролцож амжилт үзүүлсэн багш сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсч баяр хүргэе

Сэтгэгдэл үлдээх