Scroll Top
%d1%85%d1%8d%d0%bb%d0%bc%d1%8d%d0%b3%d0%b4%d2%af%d2%af%d0%bb%d1%8d%d0%bb%d1%82-%d0%bc%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9-%d0%bd%d2%af%d0%b4%d1%8d%d1%8d%d1%80-%d0%b3%d0%b0%d1%80-%d0%b7%d1%83%d1%80%d0%b3%d0%b8
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“Хэлмэгдүүлэлт миний нүдээр” гар зургийн уралдаанд “Оюунлаг” сургуулийн сурагчид

Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Баянзүрх дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын шийдвэрээр ЕБС-иудын 6-9 анги, 10-12-р ангийн сурагчдын дунд “Хэлмэгдүүлэлт миний нүдээр” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулагдаж нийт 25-н сургуулийн 120 орчим сурагчид оролцон дүнгээ гаргажээ.

Их хэлмэгдүүлэлтийн жилд Монголын түүх, соёл, уран барилгын асар их ололт, хэдэн зууны турш бүтээн туурвисан соёлийн их өв сүйрэлд автаж, Монголын нийгмийн оюун санааны амьдрал, уламжлалт зан заншилд асар их гарз хохирол учирсан билээ. Энэ талаар дунд сургуулийн түүхийн хичээлээр үзэж судалдаг. Иймээс ч хүүхдүүд бид тэр цаг үеийн үндсэрхэг үзэл, сэхээтний төөрөгдөл нэрийн доор үзэл суртлын их хэлмэгдүүлэлтэнд Монголчууд 30 гаруй мянган шилдэг хүмүүсээ алдсаныг мэднэ. Тэдний ард үр хүүхэд, ахан дүүс, найз нөхөд гээд нийгэм тэр аяараа гашуун зовлонг амсаж байсан гэдгийг бодоход ч аймар. Иймээс л бид тэр тухай үе тэнгийнхэндээ мэдүүлэх, таниулахыг зорьж энэхүү уралдаанд оролцож байна хэмээн Оюунлаг бүрэн дунд сургуулийн 11Б ангийн сурагч Б.Буянзаяа, 11А ангийн сурагч Б.Энх-Амгалан нар бүтээлээрээ амжилттай оролцож 2 ба 3-р байрыг эзэллээ.

Сэтгэгдэл үлдээх