Scroll Top
%d1%8d%d1%86%d1%8d%d0%b3-%d1%8d%d1%85-%d0%b1%d0%b0%d0%b3%d1%88-%d0%bd%d0%b0%d1%80%d1%8b%d0%bd-%d0%bd%d3%a9%d1%85%d3%a9%d1%80%d1%81%d3%a9%d0%b3-%d1%82%d1%8d%d0%bc%d1%86%d1%8d%d1%8d%d0%bd
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Эцэг эх, багш нарын нөхөрсөг тэмцээн

“Оюунлаг бүрэн дунд сургууль”-ийн эцэг эх багш нарын дунд зохион байгуулагдсан  “Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээн ажилттай болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээн нь эцэг эх, багш нарын хамтын үйл ажиллагааг дэмжих зорилгын доор зохион байгуулагдсан бөгөөд  өрсөлдөөнтэй, хурд хүч, авьяас чадвар шаардсан тэмцээн байлаа.

Волейбол буюу гар бөмбөгийн спорт нь Монгол улсад ардын хувьсгал ялсаны дараа буюу 1922 оноос ЗХУ-ын нөлөөгөөр гар бөмбөгийн анхны мэдэгдэхүүнтэй болсон бөгөөд 1930-аад оноос Залуучуудын байгууллагын эрэгтэйчүүдийг 1, 2, 3-р шигшээ баг болгож анхны тэмцээнүүд явагдаж эхэлсэн ба 1931 оны 7 сараас биеийн тамирыг сайжруулах бүлгэмийн дэргэд эмэгтэйчүүдийн шигшээ багийг байгуулж 1940 оны 9 сард зохион байгуулагдсан улсын чанартай тэмцээнд хот хөдөөгийн 20-иод баг оролцон олныг хамарсан анхны тэмцээн болж байжээ. Манай волейболчид 1951 оноос хойш  ОУ-ын чанартай тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд 1957 онд Москва хотноо хуралдсан ОУ-ын 6-р их хурлаар Монгол улс дэлхийн Волейболын өнөр бүлд нэгдэн орсон түүхтэй билээ.

 

Спорт гэдэг зүйл хүнээс тэсвэр тэвчээр, хатуужил, эр зориг, ур ухаан, авхаалж самбаа, сэтгэл зүрх гээд багагүй зүйлсийг шаарддаг онцлогтой. Тиймдээ ч нэгэн сэтгэл зүрх, үзэл санаа, зорилгоор нэгдэн ур чадвар, авхаалж самбаагаа уралдуулан тоглосон баг тамирчид хошуучлан түрүүллээ. Уг тэмцээн 2015 оны 10-р сарын 10, 11-ний өдрүүдэд өрнөсөн ба 1-5-р ангиудын эцэг эх, багш нар, 6-12-р ангиудын эцэг эх, багш нарын дунд зохион байгуулагдсан юм.

Үнэт цаг заваа зарцуулан хүрэлцэн ирж тэмцээнд идэвхтэй, амжилттай оролцсон нийт эцэг эхчүүд та бүхэндээ талархал илэрхийлэн ажилд үйлсэд тань арвин их амжилтыг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл үлдээх