Scroll Top
%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd%d1%85%d0%b0%d0%bd-%d1%85%d2%af%d0%bc%d2%af%d2%af%d0%bd%d0%bb%d1%8d%d0%b3-%d1%81%d1%83%d1%80%d0%b0%d0%b3%d1%87-%d1%85%d0%b0%d0%bb
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ОЮУНЛАГИЙНХАН “ХҮМҮҮНЛЭГ СУРАГЧ-ХАЛУУН СЭТГЭЛ” САЙН ҮЙЛСИЙН АЯНД…

Оюунлаг” сургуулийн СӨУЗ-өөс зохион байгуулсан “Хүмүүнлэг сурагч- Халуун сэтгэл” аян 2019.11.25-2019.11.30-ны өдрүүдэд 14 хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулагдлаа. Тус аянд сургуулийн багш, ажилчид, I-XI ангийн 1000 гаруй сурагч нэгдэж, 8’000’000 гаруй төгрөгийн эд материал цугларсныг Баянзүрх дүүргийн 13, 14, 22, 25-р хорооны 32 өрхийн 200 гаруй өндөр настан, амжиргааны түвшин доогуур, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэйд тусламж үзүүллээ. 

        2019.12.04-ний өдөр СӨУЗ-ийн 11 сурагч, чиглүүлэгч багш Б.Даваасүрэн, Б.Цолмон, сургуулийн ажилтан Ч.Оюунцэцэг нар Баянзүрх дүүргийн 18-р хорооны ам бүл наймуулаа, 11 сарын 16 нд гэр нь шатсан иргэнд тусалж, сайн үйлсийн аяны хандивыг хүлээлгэн өглөө. Мөн тус хорооны өрх толгойлсон хоёр эмэгтэй, 83 настай өндөр настанд тусламжийг үзүүллээ. 

 

        Аянд идэвхтэй оролцсон сургуулийн хамт олондоо болон сурагчдадаа, бидний ажлыг үргэлж дэмжин тусалдаг нийт эцэг эхүүддээ, шинийг санаачлан бүтээлч ажил зохион байгуулсан СӨУЗ-ийн чиглүүлэгч багш нар, сурагчдадаа гэгээлэг сайхан бүхнийг хүсэн ерөөе.  

        Хүмүүн бүхний төлөө гэсэн сэтгэл бүхнийг цагаан сүүгээр мялааж, өглөгийн буян үргэлж дэлгэрч байх болтугай.

Сэтгэгдэл үлдээх