Scroll Top
%d1%8d%d1%80%d0%b4%d0%bc%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d0%b0%d1%8f%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d1%8d-%d0%b6%d0%b8%d0%bb-%d1%81%d2%af%d0%bb%d0%b4-%d0%bc%d0%be%d0%b4%d0%bd%d1%8b-%d0%bd%d0%b0%d0%b0%d0%b4%d0%b0
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ЭРДМИЙН БАЯР-ШИНЭ ЖИЛ сүлд модны наадам

“ЭРДМИЙН БАЯР-ШИНЭ ЖИЛ” сүлд модны наадам

Эрдмийн их аянд мордсон шавь нар маань эх хэлээрээ уншиж, бичиж, бодож сурсныхаа баярыг аав ээж, эрдэмт багш нар, үеийн найзуудтайгаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Баяр дээр нь баяр нэмж өвлийн өвгөн цасан охидоо дагуулан ирж баяр хүргэн, бэлэг гардуулсан сайхан Эрдмийн баяр болж өнгөрлөө.

Мөн сургуулийн захиргаанаас 2012 оны шилдэг сурагчдыг шалгаруулж, сургуулийн “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ” гарын бэлгээр шагнаж урамшууллаа.

1в ангийн сурагч : Б.Лхагвадорж

 1а ангийн сурагч : Мөнхтэмүүлэн

1а ангийн сурагч :  Тү.Төгөлдөр

1в ангийн сурагч : Н.Уярал  

1б ангийн сурагч :  Д.Тэлмэн

1б ангийн сурагч :  Э.Тэмүүжин

Мөн сурагчид маань өөрсдийнхөө хийсэн бүтээлээ аав ээждээ үзэсгэлэн болгон гаргалаа.

Энхрий бяцхан шавь нартаа “Алтан номын үсэг заалгаж амьдралын шинэ хуудас” – аа нээж байгаад нь баяр хүргээд аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Гэнэхэн бодолд минь ухаан

Гэгээхэн хүсэлд минь тэмүүлэл хайрлаж

Эрдмийн далайд хөтөлж явсан

Эрхэм багш нартаа баярын мэнд хүргэе.

Сэтгэгдэл үлдээх