Уламжлалт “НОМЫН АНД” аяны 1-р шат 2012 оны 11 сарын 19-нөөс 12 сарын 21-ны хооронд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тус аяны хүрээнд 3-5р ангийн сурагчдын дунд 5
Тус аяны хүрээнд анги тус бүрээр заавал унших зохиолын төрөл, сэдвүүдийг гаргаж, анги бүр уншлагын цагаараа уншиж судалсан билээ.
Энэ ажлын хүрээнд:
– Э.Осоржамаа багштай 5в анги
– С.Улаанхүү багштай 4б ангиуд шилдэг ангиар шалгарч хүндэт өргөмжлөл хүртсэн бөгөөд анги удирдсан багш нарыг цалингын 30% шагнаж урамшууллаа.
Мөн зөөвөл унших зохиолын хүрээнд АХА тэмцээн зохиосон бөгөөд бүх сурагчдыг хамарч, сурагчид идэвхитэй оролцсоны дотроос
– 3б ангийн сурагч Д.Энхбилэг
– 4а ангийн сурагч Н.Мөнх-Учрал
– 5б ангийн сурагч М.Тэмүүлэн нар ялагчаар шалгарч, СУРГУУЛИЙН ШИЛДЭГ СУРАГЧ өргөмжлөл хүртлээ.
Мөн сурагчдын найруулан бичих, бүтээлчээр сэтгэж бодох чадварыг хөгжүүлэх зорилгоор “МИНИЙ БҮТЭЭЛ” бяцхан номын уралдаанд нийт сурагчид маань идэвхтэй оролцсоноос шилдэг 9-н сурагчийг шалгарууллаа.
Номтой нөхөрлөж, номын анд болсон нийт бяцхан шавь нартаа сурлагын өндөр амжилт хүсч 2-р шатны аяндаа амжилттай оролцохыг уриалж байна.
© 2022 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Оюунлаг сургууль