Scroll Top
%d1%86%d0%be%d0%b4%d0%b3%d0%be%d1%80-%d1%85%d2%af%d2%af-%d1%88%d0%b0%d1%82%d1%80%d1%8b%d0%bd-%d1%82%d1%8d%d0%bc%d1%86%d1%8d%d1%8d%d0%bd%d0%b4-%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3%d0%b8%d0%b9
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“ЦОДГОР ХҮҮ” шатрын тэмцээнд Оюунлагийнхан одтой байна.

ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ЦОДГОР ХҮҮ” ШАТРЫН ТЭМЦЭЭНД

ОЮУНЛАГИЙНХАН ОДТОЙ БАЙНА.

Улаанбаатар хотын 8 дүүргийн 350 орчим сурагчид оролцсон “ЦОДГОР ХҮҮ – 2013” шатрын тэмцээн амжилттай явагдаж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд “ОЮУНЛАГ” сургуулийн өсвөрийн баг оролцож цааш шилдэг 8 хүүхэд улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцох эрхээ авахаас тус сургуулийн 3-ын “А” ангийн сурагч Сугарын Ган-Эрдэнэ , 7-ийн “А” ангийн сурагч Төмөрбаатарын Халиун нар шилдэг наймд багтжээ. Мөн 3-р ангийн сурагч Учралтөгс, 4-р ангийн сурагч Билгүүн-Оч, 3-р ангийн сурагч Чингүүн, 7-р ангийн сурагч Энхжин нар амжилттай тогложээ.

Оюунлаг сургуулийн шатрын багийг амжилттай бэлтгэн оролцуулсан багш Ё.Эрдэнэбат болон амжилттай оролцсон баг хамт олонд талархал илэрхийлье.

 

Сэтгэгдэл үлдээх