Scroll Top
%d0%bd%d1%8d%d0%b3%d0%b4%d2%af%d0%b3%d1%8d%d1%8d%d1%80-%d0%b0%d0%bd%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd%d1%85%d0%b0%d0%bd-%d1%8d%d1%80%d0%b4%d0%bc%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d0%b0%d1%8f%d1%80-%d0%b0%d0%b0
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Нэгдүгээр ангийнхан “Эрдмийн баяр”-аа тэмдэглэн өнгөрүүллээ.

Нэгдүгээр ангийнхан “Эрдмийн баяр”-аа тэмдэглэн өнгөрүүллээ. 

Зургаан настай хамгийн өхөөрдөм нэгдүгээр ангийн бяцхан сурагчид маань богино хугацаанд эх хэлээрээ зөв, шударга уншиж, цэвэр нямбай бичиж, математик хэмжигдэхүүний хоорондын харьцаа жишилт, бүтэц, загварчлалын анхан шатны ухагдахуунуудыг өөрийн болгон эзэмшиж сурчээ. Энэхүү эрдэм мэдлэгийн үндсэн суурийг ийм богинохон хугацаанд эзэмшүүлж сургасан багш Болормаа, Осоржамаа, Батцэцэг, Золзаяа мөн 1-2р ангийн тэнхмийн эрхлэгч Ариунзул нарт талархахын зэрэгцээ бид бүхний ажил үйлсийг сэтгэлийн цагаан өглөг дэмээр үргэлж хөглөж байдаг эцэг эхчүүддээ баярлалаа. 

Ийнхүү богино хугацаанд уншиж, бичиж, тоо  бодож сурсан нэгдүгээр ангийн бяцхан сурагчид маань эрдмийн баяраа  эцэг эх, найз нөхөд, багш нарынхаа хамт “Эх хэл – Эрдмийн түлхүүр” шинэ жилийн сүлд модны наадам болгон ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэв.   

Эрдэм мэдлэг хурд хүч, авьяас билигээрээ үеийн нөхдөө тэргүүлж яваа “Оны шилдэг тэргүүний  сурагч” -даа  шагнаж урамшууллаа. 

Мөн нэгдүгээр ангийн эцэг эхчүүд маань бяцхан үрсийнхээ баяр дээр урам, хөгжөөн нэмж өөрсдийнхөө авьяас билиг, авхаалж самбаагаа сорин “Та Та Тунга”, “Караоке” тэмцээнийг нийт аав ээжүүдийн дунд амжилттай зохион байгуулж, мөн шилдгүүдээ тодруулжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх