Scroll Top
БЗД 18-р хороо, УБ хот Монгол улс

ДЭЭЛТЭЙ МОНГОЛ – 2013

1

ҮНДЭСНИЙХЭЭ ХУВЦСААР БАХАРХЬЯ

Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлцгээв үү?

Есөн товчтой дээлийнхээ эвхээсийг амрааж өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүнээ гоёод
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтав уу?

Жил бүр уламжлан зохион байгууллагддаг “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” өдөрлөгөө цагаан сарын шинийн 4-нд буюу 2013.02.14-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ өдөр Оюунлаг сургуулийн багш сурагчид бүгд үндэснийхээ хувцсаараа гоёсны сацуу Монгол үндэснийхээ хувцсаар бахархсан, монгол ёс заншлын талаар таниулсан өдөр болж өнгөрлөө. 

Leave a comment