Scroll Top
%d0%b1%d0%be%d0%bb%d0%be%d0%b2%d1%81%d1%80%d0%be%d0%bb-%d0%bd%d0%b0%d1%81%d0%b0%d0%bd-%d1%82%d1%83%d1%80%d1%88%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d0%b0%d1%8f%d0%bb%d0%b0%d0%b3
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“БОЛОВСРОЛ НАСАН ТУРШИЙН БАЯЛАГ”

“Боловсрол насан туршийн баялаг” сэдэвт уран илтгэлийн

ХОТЫН АВАРГА шалгаруулах тэмцээн

 “Оюунлаг” бүрэн дунд сургууль, Илтгэх урлагийн “Үгээр Урлах Эрдэм” ТББ, МУБИС-ийн Оюутны холбоо хамтран Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын дундах “Боловсрол насан туршийн баялаг” сэдэвт уран илтгэлийн ХОТЫН АВАРГА шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү тэмцээн нь 2013 оны 03 сарын 16 нд МУБИС-ийн “А” байрны 312 тоот хурлын танхимд 10 цагаас 20 цагийн хооронд амжилттай зохион байгуулагдсан. Нийслэлийн 30 сургуулийн төлөөлөл болсон 110 сурагч энэ өдөр өөрсдийн уран илтгэх чадвар мэдлэг оюунаараа өрсөлдөж 2 р шатанд ШИЛДЭГ 20 илтгэгч шалгарсан юм. Энэхүү тэмцээнд “Оюунлаг” бүрэн дунд сургуулиас 10 б ангийн сурагч Амартүвшин, Энхрийлэн, Амарболд, Мэндбаяр, Номин-Эрдэнэ нар сургуулиа төлөөлөн амжилттай оролцлоо. Тус тэмцээний ШИЛДЭГ 20 илтгэгчийн дунд “Оюунлаг” сургуулийн сурагч Амартүвшин, Энхрийлэн нар шалгарч ШИЛДЭГ ИЛТГЭГЧ батламжийг гардан авсан юм.

Сэтгэгдэл үлдээх