Scroll Top
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

МӨНГӨН ХОНХНЫ БАЯР

012 -2013 оны хичээлийн жилийн төгсөлтийн “Мөнгөн хонхны баяр” үйл ажиллагаа 2013-05-18-ны өдөр аз жаргал, инээд, баяр хөөр, багтам амжилтаар дүүрэн болж өнгөрлөө. Манай  сургууль нь  жил бүр уламжлал болгон “Шилдэг төгсөгчидөө”  шалгаруулдаг билээ. Тиймээс энэ хичээлийн жилийн “ШИЛДЭГ СУРАГЧ” – аар нийт 15 сурагч шалгарсан амжилт дүүрэн жил байлаа.  Мөн хонхны баярын үйл ажиллагаан дээр манай сургуулийн авьяаслаг бяцхан бүжгийн “Цэцэгхэн” хамтлаг, 5а ангийн сурагч Мөрөн,  Dijital хамтлагын дуучин Эрка, UBS телевизийн зохион байгуулдаг Universe Best Songs уралдаан тэмцээний шилдэг 25-н оролцогчийн нэг болох дуучин Акбота хүрэлцэн ирж нийт төгсөгчдөдөө мэндчилгээ дэвшүүлсэн дуу бүжиг цангисан баяр болж өнгөрлөө.

ЗАХИРАЛ Д.БАТСАЙХАНЫ МЭНДЧИЛГЭЭ

2012-2013 оны хичээлийн жилд ОЮУНЛАГ бүрэн дунд сургуулийн маань эрдэм номын өглөгийн 3 дахь үеийн төгсөгчид болж байгаа оюунлаг сурагчид та бүхэндээ Мөнгөн хонхны баярын мэндийг хүргэе.

Түмний хүүхдийн төлөө эрдэм боловсрол олгох үйлсэд авьяас чадвар, ур ухаан бүхий л зүйлээ харамгүй зориулж яваа багш сурган хүмүүжүүлэгчиддээ мөн, өөрсдийн үр хүүхдийн төлөө цаг үргэлж санаа тавин зүтгэж явдаг энд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд та бүхэндээ ч сурагч насны дурсамжит сайхан мөч болох Мөнгөн хонхны баярын халуун мэндчилгээг хамтатган хүргэе.

Оюунлаг сургуулийг цалгиасан цагаан инээд

Ангийн андуудын дурсамж цогцлоосон сүүлчийн хичээл

Итгэл сэтгэлийг шингээсэн тэвэр дүүрэн цэцэгс

Ачит багш нарын сургамжийн үгэн хэлхээс

Дасаж ижилдсэн найзуудын баяр гунигийн санаашрал

Жингэнэн дуугарах сүүлчийн хонхон дуун цангинаан

Энэ мөч бүхэн та бүхний ТӨГСӨЛТИЙН МӨНГӨН ХОНХНЫ БАЯР – ын алтан хором билээ. Энэ л үе сурагч насны гэгээн дурсамж болон сэтгэлд үлдэнэ. Мөнгөн хонхныхоо баярыг өргөн сайхан тэмдэглээрэй.

Сүүлчийн хичээлийн хонхон дуутай дурсгалт мөч 10жил үерхэн дассан анд найзуудын шуугиан цалгисан хичээлийнхээ танхимд тавтай морилно уу?

3-дахь төгсөлт – Цэрэнчунт багштай 11 а анги

Доржпалам багштай  9а анги

Пагамсүрэн багштай 9б анги

Дуучин Акбота /Universe Best Songs тэмцээний шилдэг 25-н оролцогчийн нэг/

Dijital хамтлагын дуучин Эрка

Дурсамж хичээл 11а – Багш С.Улаанхүү


Дурсамж хичээл – 9б анги – Багш Г.Ганжаргал

Сэтгэгдэл үлдээх