2013-2014 оны СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ
САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Жил бүр уламжлал болон явагддаг сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн 2013.10.17-18 өдрүүдэд амжилттай явагдаж өнгөрлөө. Энэхүү тэмцээн нь хүүхэд багачуудын хурд хүчийг сорьсон, уран сайхан тоглолтуудаар үзэгчид, багш, найз нөхөд, эцэг эхчүүдээ баясгасан нөхөрсөг сайхан тэмцээн болж өндөрлөлөө.
           .jpg) 
    
 
Сагсан бөмбөгийн САШТ-ий дүн /7-8р анги/
5-7р ангийн эрэгтэй баг
I БАЙР: Орхонжаргал багштай 8б анги – Алтан медаль
II БАЙР: Чаминцэцэг багштай 8a анги – Мөнгөн медаль
III БАЙР: Нямбаяр багштай 7б анги – Хүрэл медаль
5-7р ангийн эмэгтэй баг
I БАЙР: Оюун-Эрдэнэ багштай 8в анги – Алтан медаль
II БАЙР: Чаминцэцэг багштай 8a анги – Мөнгөн медаль
III БАЙР: Нямбаяр багштай 7б анги – Хүрэл медаль
Шилдэг тоглогчоор:
8б ангийн сурагч Билгүдэй /эр/
8в ангийн сурагч Болормаа /эм/
Багийн дүнгээр: Чаминцэцэг багштай 8а анги I БАЙР, Шилжин явах цомын эзнээр тодорлоо.
Сагсан бөмбөгийн САШТ-ий дүн /9-11р анги/
9-11р ангийн эрэгтэй баг
I БАЙР: Цэрэнчунт багштай 11б анги – Алтан медаль
II БАЙР: Наранцэцэг багштай 11a анги – Мөнгөн медаль
III БАЙР: Пагмасүрэн багштай 10б анги – Хүрэл медаль
5-7р ангийн эмэгтэй баг
I БАЙР: Цэрэнчунт багштай 11б анги – Алтан медаль
II БАЙР: Доржпалам багштай 10a анги – Мөнгөн медаль
III БАЙР: Отгонцэцэг багштай 9а анги – Хүрэл медаль
Шилдэг тоглогчоор:
11б ангийн сурагч Сайхангэрэл /эр/
10а ангийн сурагч Хүслэнцэцэг /эм/
Багийн дүнгээр: Цэрэнчунт багштай 11б анги I БАЙР, Шилжин явах цомын эзнээр тодорлоо.
Тэмцээнд оролцсон нийт сурагчдадаа цаашдын сурлага, урлаг, спортын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
 
  
  
 
 
  
  
  
 