Scroll Top
%d0%bd%d1%8d%d0%b3%d0%b4%d2%af%d0%b3%d1%8d%d1%8d%d1%80-%d0%b0%d0%bd%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd%d1%85%d0%bd%d1%8b-%d1%8d%d1%80%d0%b4%d0%bc%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d0%b0%d1%8f%d1%80-%d1%81%d0%b0%d0%b9
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Нэгдүгээр ангийнхны эрдмийн баяр сайхан боллоо

Эх хэлээрээ уншиж бичиж сурчныхаа баярыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэ сургуулийн хамгийн өхөөрдөм, хамгийн бяцхан хүүхдүүддээ Эрдмийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Богинохон хугацаанд уншиж бичиж сурах амаргүй давааг өөрсдийнхөө хичээл зүтгэлээр даван туулсан нэгдүгээр ангийн бяцхан сурагчдаараа бид бахархахгүй байхын аргагүй билээ. Ийм цовоо сэргэлэн хүүхдүүд маань Эрдмийн баяр-Шинэ жилийн тоглолтоо эцэг эх, багш нартаа өргөн барьж байна.

Өглөөний ургах нарнаар үдшийн бүрий хүртэл ар гэрээ умартан түмний хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй 1а ангийн багш Буянт, 1б ангийн багш Дарьзав, 1в ангийн багш Золзаяа, 1г ангийн багш Эрдэнэболор нартаа талархал дэвшүүлье.

Эрдэм мэдлэгийн анхны гараанд хамтран ажилласан бид бүхэнд үргэлжийн урмын цагаан сэтгэлээр тусалж байдаг эцэг эхчүүддээ ч Эрдмийн баяр-Шинэ жилийн мэндийг өргөн барья.

Хэдхэн сарын дотор эх хэлнийхээ авиа зүйтэй танилцаж үеэр зөв шударга, утга төгөлдөр уншиж, зөв сайхан цэгцтэй цэвэр бичиж, тоо бодлогын нэмэх хасах хэмжигдэхүүний анхан шатны ухаанд амжилттай сайн суралцсан гээд олон зүйлийг сурчээ.

Сурсан мэдсэн бүхнээ аав ээж, ангийн багш нартаа цоглог хэмнэлтэй аялгуундаа дуу хуур, шүлэг найраглал, тансаг сайхан бүхэн цогцлоосон сайхан тоглолтоо үзүүллээ.

Энэхүү тоглолтыг өндөр төвшинд зохион байгуулсан сургалтын ерөнхий менежер Цэцэгээ, дуу хөгжмийн багш Баярцэнгэл, бага ангийн менежер Цэвэлмаа нартаа нийт хүүхдүүдийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.

Энэ удаагийн шилдэг сурагчийг шалгаруулахдаа үеийн нөхөдтэйгээ эв эетэй сайхан харилцдаг, бусдын хөдөлмөрийг хүндэтгэн үздэг, найз нөхөддөө тусалж дэмждэг, хамтран ажиллах зөв хандлагатай, суралцах арга барилыг сайн эзэмшиж яваа сурагчдыг хамт олных нь саналаар шалгаруулсан шалгаруулалт байлаа. Ганцхан хувь хүний зөвхөн хичээл сурлагандаа сайн гэдгээр нь тодруулсангүй олон талаас нь үнэлсэн үнэлгээ байлаа.

1а ангийн сурагч Б.Үенч,  Е.Маралгоо, И.Мөнхжаргал, О.Тэмүүлэн, Э.Зол-Учрал

1б ангийн сурагч А.Энэрэл, Б.Энх-Эрдэнэ, Ц.Ананд, Э.Хулан, Э.Эгшиглэн,

1в ангийн сурагч Г.Эгшиглэн, Н.Хулан, Т.Тэнүүн, Х.Хүдэрбаатар, Э.Тэлмүүн,

1г ангийн сурагч Б.Насанханд, Б.Тэмүүлэн, Ж.Тэмүүжин, Э.Цэлмүүн, Э.Чингүүн нар “2017 оны Шилдэг сурагч” өргөмжлөл шагналаа гардан авлаа.

Хүүхдүүд та бүхэн минь сурсан мэдсэнээр баялаг

Сэтгэл дүүрэн итгэлтэй яваарай

Нүд дүүрэн инээмсэглэлтэй яваарай

Зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай

Сурсан мэдсэнээр цалгиж яваарай

Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе

Сайхан баярлаарай

Сэтгэгдэл үлдээх