Scroll Top
%d1%88%d0%b8%d0%bd%d1%8d-%d0%b6%d0%b8%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%81%d2%af%d0%bb%d0%b4-%d0%bc%d0%be%d0%b4%d0%bd%d1%8b-%d0%bd%d0%b0%d0%b0%d0%b4%d0%b0%d0%bc-2
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

  Шинэ жилийн сүлд модны наадам

Айсуй цагийн алтан хором

Анхны хуудсаа дэлгэн мишээж

Өвлийн өвгөн цасан охидтой

Үлгэрийн шинэ жил айлчилан ирлээ

       Өнөөдөр “Оюунлаг” сургуулийн хүүхэд багачууд Шинэ жилийн Сүлд модны наадмаа дуу хуураа уянгалуулсан, цоглог хөгжмийн аяндаа тансаг сайхан бүжгээ бүжиглэж инээд хөөрөөр цалгисан, нэгэн сайхан баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ удаагийн шинэ жилийн арга хэмжээнд 1-р анги, 2-3-р анги, 4-5-р анги, 6-8-р анги, 9-12-р анги гэсэн ангиллуудаар явагдаж өндөрлөлөө.

Зүүдэндээ сарнай дэлгэртэл инээ

Зүрхэндээ нар мандтал инээ

Сэтгэлдээ ухаан тэлтэл инээ

Сайхан инээд бүхнээрээ

Ертөнцийг гийгүүлж байгаарай

     Сүлд модны наадам дээр авъяслаг сурагчдын уран хөдөлгөөнт бүжиг наадам, уянгат сайхан дуу хуураар эхэлж, сургуулийн ерөнхий захирал Д.Батсайхан улиран одож буй 2017 оны ажил үйлс, амжилт бүтээлийнхээ талаар танилцуулан нийт сурагчиддаа айлчлан ирж буй шинэ оны цогтой халуун мэндийг хүргэв.

Ямар ч хүнтэй сайхан харьцдаг, нөхдөдөө үнэнхүү сэтгэлээсээ тусалдаг, хамтран ажиллах чадвар өндөртэй, суралцах хандлагыг сайн эзэмшсэн хамт олон дундаа үлгэр дууриалал үзүүлж байгаа үзүүлэлтээр магнайлсан магнайлсан тэргүүний сурагчдадаа шагнал гардуулав. Мөн ирж буй 2018 ондоо хүүхэд бүхнийг амжилттай суралцахыг хүсэн ерөөлөө.

Энхрий бяцхан шавь нартаа ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлье.

Цалгин долгилож он солигдож

Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж

Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж

Одот тэнгэрийн зурваст 2018 он түглээ

 

Цалин цагаан цастай

Цагаан сахалт өвөөтэй

Цайлган цасан охидтой

Өвлийн өвгөн ааваа угтан авцгаая

Гэгээн гэрлээр гэр чинь гийж

Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж

Ариун хүсэл тань амьдрал болж

Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе.

Хүүхдүүд та бүхэн минь

сурсан мэдсэнээр баялаг

сэтгэл дүүрэн итгэлтэй яваарай

Нүд дүүрэн инээмсэглэлтэй

Зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай

Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе

Сайхан баярлаарай

Сэтгэгдэл үлдээх