Scroll Top
%d0%b8%d0%bb%d1%82%d0%b3%d1%8d%d1%85-%d1%83%d1%80%d0%bb%d0%b0%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%83%d1%80%d0%b0%d0%bb%d0%b4%d0%b0%d0%b0%d0%bd%d1%8b-%d0%b4%d2%af%d0%bd-%d0%b3%d0%b0%d1%80%d0%bb%d0%b0%d0%b0
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Илтгэх урлагийн уралдааны дүн гарлаа

Илтгэх урлагийн уралдааны дүн гарлаа

Дунд сургуульд үзэж судалдаг уншиж судалдаг түүх, нийгэм, газарзүй, биологи, уранзохиол зэрэг хичээлүүдийн хүүхдэд өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн зөвхөн б-7-р ангийн сурагчдын дунд Илтгэх урлаг мэтгэлцээний анхан шатны сургалтыг амжилттай явуулж өндөрлөлөө. Дараагийн улирлуудад сургалтын хоер гуравдугаар шатны сургалтууд үргэлжлэн явагдана. Сургалттай холбоотой бүхий л зардлыг Оюунлаг сургуулийн захиргаа Хүүхэд хөгжүүлэх сангаасаа гаргаж байгаа болно.

Энэхүү сургалтыг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа илтгэх урлагийн багш нартаа нийт сурагчдынхаа өмнөөс баярлаж талархаж байгаагаа илэрхийлье.

Энэ хугацаанд сурагчдын маань олны өмнө үг хэлэх, биеэ барих, хэл яриандаа сул үг ашиглах, миний хэлснийг хүмүүс юу гэж бодох бол гэх мэт хувь хүний сэтгэл зүйн айдас арилсны зэрэгцээ мэдээллийг олж цуглуулах, эрэмбэлэх, асуудалд аль болох олон талаас нь харах судлах, өөрийн бодож төлөвлөсөн зүйлээ хүмүүст хүргэхийн тулд мэдээллээ хэрхэн боловсруулж бэлтгэдэг, өөрий ярианы өнгө, дууны өндөр нам, биеийн гадаад хэлэмжээ хэрхэн илэрхийлэх зэрэг олон саихан чадваруудад үнэхээрийн их ахиц дэвшил гарлаа.

“Цаг хугацааны машин” сэдвээр нийт сурагчид маань илтгэл бэлтгэж түүнийгээ аав ээж, найз нөхдийнхөө өмнө 3 минутын хугацаанд илтгэл тавилаа. Хоёр дахь шатанд шалгарсан сурагчдаас өгөгдсөн сэдвүүдээс сугалж аваргуудаа шалгаруулав.

Илтгэх урлагийн энэ удаагийн аваргааар 7-р ангийн сурагч

Ивээл 1-р байр өргөмжлөл гарын бэлгээр

Чинхүслэн 2-р байр өргөмжлөл гарын бэлгээр

Билгүүн 3-р байр өргөмжлөл гарын бэлгээр шагнагдлаа.

 

Сэтгэгдэл үлдээх