Scroll Top
%d0%b4%d1%8d%d0%bb%d1%85%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%86%d0%be%d0%bc-%d0%b4-%d0%be%d1%80%d0%be%d0%bb%d1%86%d0%be%d1%85-%d1%8d%d1%80%d1%85%d1%8d%d1%8d-%d0%b0%d0%b2%d0%bb%d0%b0%d0%b0
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“ДЭЛХИЙН ЦОМ”-Д ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЛАА

“ДЭЛХИЙН ЦОМ”-Д ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЛАА.

2019.04.06-2019.04.16-ны өдөр “Ази тивийн бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн”-д 7 улсын 86 шатарчид оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Уг тэмцээнд манай сургуулийн 9а ангийн сурагч Сугар овогтой Ган-Эрдэнэ, 9б ангийн сурагч Нанжид овогтой Цогзолмаа нар 9 өрөг тоглолт хийн амжилттай оролцлоо.

9а ангийн сурагч Сугар овогтой Ган-Эрдэнэ “МӨНГӨН ЦОМ”, мөнгөн медаль, мөнгөн шагналаар шагнуулжээ.

Мөн С.Ган-Эрдэнэ маань “ОЛОН УЛСЫН МАСТЕР” хэмээх эрхэм хүндтэй цолыг авчээ. Оролцсон тэмцээн бүртээ чансаа ахиулж, сургууль болон улсынхаа нэрийг дуурсгаж байдаг чамаараа бид бүхэн үргэлж бахархаж байдаг юм шүү.

Манай улс, манай сургуулийн шатарчин хүү “ДЭЛХИЙН ЦОМ”-д оролцох эрх авсан 2 дахь хүн болсон нь үнэхээр бахархалтай. Тэр тусмаа энэхүү эрхийг анх удаа хүүхэд авч байгаа нь онцлог юм хэмээн дэлхийн шатарчид бахархан ярьж байлаа. 2019 оны 09 сард зохиогдох “ДЭЛХИЙН ЦОМ”-ын тэмцээнд нь амжилт хүсэн ерөөе.

Бахдам сайхан амжилт гаргасан сурагч С.Ган-Эрдэнэ, Н.Цогзолмаа болон амжилтын цаана үргэлж тус дэм, итгэл, урам зоригоор хөглөж байдаг гэр бүлийнхэн, шатрын багш нартаа халуун баяр хүргэж, аз жаргал хүсье.

Сэтгэгдэл үлдээх