Scroll Top
hawaii-%d0%b1%d0%be%d0%bb%d0%be%d0%b2%d1%81%d1%80%d0%be%d0%bb%d1%8b%d0%bd-%d1%83%d1%83%d0%bb%d0%b7%d0%b0%d0%bb%d1%82
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Hawaii боловсролын уулзалт

   Оюунлаг бүрэн дунд сургууль нь 2012 оноос эхлэн АНУ-ын BYU Hawaii сургуультай хамтран “Багш солилцоо” мѳн англи хэлний боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу III/7- 10-ы ѳдрүүдэд BYU сургууль дээр дэлхийн 76 орны тѳлѳѳлѳгчид оролцсон томоохон семинар, сургалт боллоо. Тус уулзалтанд Монгол улсаас Оюунлаг бүрэн дунд сургууль, Вагнер Ази, Хас банк, Ард даатгал компаниуд оролцлоо.

   Уулзалтын үеэр “Англи хэлний багш” мэргэжлээр суралцаж буй Монгол болон Америк оюутнуудаас манай сургуульд дадлага хийх болон цаашид үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

    Энэхүү семинарт Оюунлаг сургуулиа тѳлѳѳлж англи хэлний багш Л.Орхонжаргал, математикийн багш Л.Цэрэнчунт нар оролцсон бѳгѳѳд сургалт нь ѳндѳр ач холбогдолтой, үр ѳгѳѳжтэй цаашдын хамтын үйл ажиллагааг ѳргѳтгѳх сайхан боломжийг нээж ирсэнд баяртай байна.

Сэтгэгдэл үлдээх