Scroll Top
2017-2018-%d0%be%d0%bd%d1%8b-%d0%b3%d0%b0%d1%80-%d0%b1%d3%a9%d0%bc%d0%b1%d3%a9%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b0%d0%b2%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0-%d1%88%d0%b0%d0%bb%d0%b3%d0%b0%d1%80%d1%83%d1%83%d0%bb%d0%b0
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

2017-2018 оны гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

2017-2018 оны хичээлийн жилийн сургуулийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд сурагчид маань хурд, хүч, авхаалж самбаа, техник ур чадвараараа 3-н өдрийн турш өрсөлдөж тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 6-12дугаар ангийн эрэгтэй эмэгтэй 200 орчим сурагчид оролцов. Сурагчиддад волейболын спортыг түгээн дэлгэрүүлэх, анги хамт олныг нэгтгэх, техник ур чадварыг сайжруулах зорилго дор дунд болон ахлах анги гэсэн хоёр ангилалд зохион байгуулагдан ангиуд өрсөлдлөө.

     Дунд анги (6-8 анги)

          1-р байр Сувддарь багштай 8в анги

          2-р байр Цэндсүрэн багштай 7б анги

          3-р байр Даваахүү багштай 6в анги

      Эрэгтэй шилдэг тоглогчоор Ч. Чингүүн 8в анги

     Эмэгтэй шилдэг тоглогчоор Номин-Эрдэнэ 8в анги нар тус тус шилдэгээр шалгарсан юм.

     Ахлах анги эрэгтэй (9-12 анги)

         1-р байр Уранбилэг багштай 12а анги

         2-р байр П. Цэнгэл багштай 11а анги

         3-р байр Цагаанчулуун багштай 9б анги

     Эрэгтэй шилдэг тоглогчоор Энгүүн 12а анги

     Ахлах анги эмэгтэй (9-12 анги)

          1-р байр Д. Батцэцэг багштай 9в анги

          2-р байр Оюун-Эрдэнэ багштай 9а анги

          3-р байр П. Цэнгэл багштай 11а анги

     Эмэгтэй шилдэг тоглогчоор 9в ангийн сурагч Оюундарь шалгарсан.

Ийнхүү дээрх ангиуд медальт байранд шалгарсанаар Оюунлаг сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн волейболын спортын шилдэг анги болон шилдэг сурагчид тодорлоо. Нийт сурагчиддаа спортын өндөрөөс өндөр амжилтыг хүсэе.

Сэтгэгдэл үлдээх