Scroll Top
pring-cleaning-2018-%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3-%d0%b8%d1%85-%d1%86%d1%8d%d0%b2%d1%8d%d1%80%d0%bb%d1%8d%d0%b3%d1%8d%d1%8d
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

PRING CLEANING 2018-ОЮУНЛАГ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ

 “Оюунлаг”  сургуулийн Сурагчдын зөвлөл, Карьер хөгжлийн төвтэй  хамтран  “Хаврын Цэвэрлэгээ 2018”  үйл ажиллагааг  амжилттай  зохион байгууллаа.  Энэхүү үйл ажиллагааны зорилго нь ажил хөдөлмөрийн үр шимийг мэдрэх, бусдын хийсэн бүтээсэн зүйлийг  хүндэтгэхэд эерэг нөлөө үзүүлэхэд оршиж  байлаа.

 8-12-р ангийн сурагчид, АУБ нарын хамт  энэ сарын 04-ний баасан гаргийн хичээлийн 8,9-р цаг  дээр  сургуулийнхаа доторх  орчныг цэвэрлэж цэмбийлгэлээ.

 Харин  5-р сарын 12-ны бямба гарагт 6-12-р ангийн сурагчид  сургуулийнхаа  гадаад орчинг цэвэрлэсэн юм.  “Олны хүч, Оломгүй далай” гэдэгчлэн  хүүхэд бүр энэ өдөр   идэвх санаачилгатай оролцож, сургуулийн гадаад орчинг цэвэрхэн цэгцтэй, хоггүй орчныг үүсгэж чадсан билээ.

“SPRING CLEANING 2018”-аар  сурагчид бусдын хийж бүтээсэн,  цэвэрлэсэн бүхнийг хүндэтгэх, ажил хөдөлмөрмийн үнэ цэнийг ойлгож ухаарсан нь дамжиггүй ээ.

Энэ  сайхан үйл ажиллагааг санаачилсан Сурагчдын зөвлөл, Карьер хөгжлийн төв болон сурагчдадаа баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх