Scroll Top
%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82%d1%8b%d0%bd-%d0%b1%d1%83%d1%83%d1%85%d0%b8%d0%b0-%d2%af%d1%80%d0%b3%d1%8d%d0%bb%d0%b6%d0%b8%d0%bb%d1%81%d1%8d%d1%8d%d1%80
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР

Бид нэг нартай гар зургийн уралдаан

Аль сургуульд хүүхдээ өгөх вэ? Ямар сургуулийн сургалт боломжийн бэ? гэх зэргээр эцэг эхчүүд жил бүрийн хавар сураг тавьцгааж байдаг. Хамгийн гол нь бүх талын сургалт хүмүүжлийн ажил нь жигд хүүхдэд өгөх үр өгөөж нь сайн байх нь чухал. Ийм ч учраас урлаг гоо зүй, эрүүл мэнд биеийн тамир, харьцааны ёс зүйд сургах хичээлүүд чухал байдаг билээ.

Хүүхэд болгоны дотоод ертөнцөд нарыг өөр өөрийн өнцгөөс бодож харж, төсөөлдөг, тэгвэл Arti cour ART GALLEREY-гаас  нийслэлийн ерөнхий боловсролын сурагчдын дунд зохион байгуулагдсан “Бид нэг нартай” гар зургийн уралдааны дүн гарч Оюунлаг сургуулийн бяцхан сурагчид маань амжилтаар дүүрэн шинэ оноо угтлаа.

Энэхүү гар зургийн уралдааны дүн гарахад 2в ангийн сурагч  М.Сувдын бүтээл шилдгээр шалгарч Аrti cour галерейн нэрэмжит шагналын эзэн болж хүндэт тэмдэг өргөмжлөл, зургийн хэрэгсэл 100,000 төгрөгийн эрх бүхий батламжаар шагнагдсан юм. Мөн манай сургуулийн сурагчдын бүтээлүүд шилдгээр шалгарч Аrti cour галерейн нэрэмжит дурсгалын бэлгээр шагнагдсан юм. Бяцхан зураач хүүхдүүддээ цаашдын уран бүтээлийн онгод хийморь нь үргэлжид бадран бялхаж явахыг хүсэн ерөөгөөд Оюунлаг сургуулийн нийт багш сурагчид удирдлагуудын зүгээс баярлаж талархсанаа илэрхийлж байна.

“Наран мод”

Миний бодлоор нарыг модоор төсөөлдөг. Учир нь мод бол амьд бүхнийг амьдруулагч  хүчилтөрөгчийг бэлэглэдэг. Мөн модноос самар, олон төрлийн жимсүүд ургадаг тэр жимс гарсан баялагаар нь хүмүүс амьтад хоол хүнсэндээ хэрэглэдэг. Харин нарыг би амьд бүхнийг тэтгэн ургуулагч гэж боддог. Тийм болохоор мод нар 2 адилхан юм. Нарны гэрлээр амьд бүхэн тэтгэн тэжээгдэж ургаж өсөн төлжиж үр жимсээ өгч, үр удмаа үлдээж, нарны гэрлээр амьд бүхэн амьдардаг гэдгийг харуулахыг зорьсон юм.

Оюунлаг сургууль 5в анги Г.Номин нас 10

“Нарны амьдрал ба газрын амьдрал”

Миний зургийн утга санаа нь наран дээр амьдрал байдаг болов уу? Хэрвээ амьдрал байдаг бол яг дэлхий дээрх шиг мал амьтан, хүн, цэцэг, эрвээхий байдаг байх гэж бодоод өөрийнхөө зургийг зурсан юм. Хүн амьтан амьд байгаль бүгд наргүй бол амьдрахгүй тийм болохоор наран дээр жаргалтай байвал нар бидэнд удаан гэрэл гэгээгээ тусгаж биднийг баярлуулах байх гэж бодсон.
Оюунлаг сургууль 2в анги  анги М.Сувд нас 7

“Наран ээж”
Миний зургийг наран ээж гэдэг энэ нэрийг яагаад өгсөн бэ гэвэл Нарыг би ээжээрээ төлөөлүүлэн зурсан. Миний ээж надад бүх зүйлийг өгдөг  намайг сайн сураарай гээд сургуульд оруулсан, дааруулахгүй гэж дулаан хувцас авч өгсөн, гоё хоол хийж өгдөг хамгийн том зүйл нь Халуун хайр энэрэлээр намайг үргэлж гэрэлтүүлж явдаг тийм болохоор ээжийгээ нартай зүйрлэсэн юм. Наран ээж маань бидэнд бүхнийг өгдөг гэсэн утга санаатай.
Оюунлаг сургууль 1а анги Б.Мишээл 6 настай

“Өнгөт нар”
Нарыг би удаан ажиглалаа нар ямар өнгөтэй юм болоо гэж бодлоо. Нар шар өнгөтэй гэдэг  тэгвэл нар шар өнгөтэй юм бол бүх зүйл шар өнгөтэй байх байсан  яагаад өөр өөр өнгөтэй юм бол гэж бодоод л байлаа. Газар дээр байгаа бүхий л зүйлсийн өнгө нь өөр өөр маш олон арван мянган өнгө байдагт би эргэлздэггүй. Тэгвэл тэр өнгийг хэн гаргаад байна аа гэвэл нар гаргаад байгааг би ойлгосон юм. Ингээд би бүтээлдээ биднийг гэрэлтүүлэгч нар маань маш олон өнгийг бидэнд хүргэдэг  юм байна гэж ойлгосоны үндсэн дээр бүтээлээ туурвисан даа.
Оюунлаг сургууль 5а анги Х.Чингүүн нас 10

“Бидний нар”

Хүн төрөлхтөн амьтан цэцэг, мод ер нь бүхий зүйлсийг нар гэрэлтүүлж ургуулж байдаг нар маань бидэнрүү харж инээж байвал бид үргэлж аз жаргалтай байх болов уу гэж би боддог.

Оюунлаг сургууль 4б анги Г.Гоомарал 9 настай

“Наран ургах зүг рүү”

Нар хаанаас гардаг юм бол гэж би үргэлж боддог. Би нарны өөдөөс гүйгээд байвал наран дээр очдог болов уу. Би зүүдэндээ унага болсон шувуу болон унага найзуудаа дагуулаад нарлуу давхиж байна гэж зүүдэлсэн наран дээр аз жаргалын орон байдаг гэж манай найзууд надад хэлсэн.

Оюунлаг сургууль 2б анги Г.Мишээл 7 настай

“Наран доторх нар”

Амьдралыг тэтгэгч наран хаан бол биднийг үргэлж гэрэлтүүлж ургуулж байдаг билээ. Нар бол огторгуйг эзэгнэгч хаан гэж боддог. Амьтан ургамал  хүмүүс бид нар наран хааны бүтээл юм. монголчууд бид нарандаа залбирч, нарандаа хамаг бүхий дээдийг өргөн барьдаг ард түмэн билээ гэсэн санааг гаргахыг зорьсон юм.

Оюунлаг сургууль 4в анги Ц.Билгүүн

“Япон орон миний бийрээр”

Манай сургуулийн зураач хүүхдүүд маань энэ удаад  Монгол улсад япон хэлтэй боловсон хүчин  бэлтгэж эхэлсний 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд оюутан залуус, хүүхэд багачуудын дунд зохион байгуулсан “Япон орон миний бийрээр” гар зургийн уралдаанд өөрийн авьяас билэг ур ухаанаа шингээн бүтээсэн бүтээлүүдээрээ маш амжилттай оролцсон байна.

Энэхүү зургийн уралдаанд Улаанбаатар хотын Их дээд сургуулийн оюутан залуус, ЕБС-н сурагчдаас гадна хөдөө орон нутгаас зураач сурагчид япон орны тухай ойлголтыг өөрийн зурах онцлог донж, хэв маягт тулгуурлан, өөрийн сайн эзэмшсэн усан будаг, гуашь, тосон харандаа, гэх мэт будгуудыг ашиглан өнгө будгийн нарийн сайхан хослолыг үзүүлэн  дүрсэлсэн явдал нь уралдааныг улам чанаржуулж, өрсөлдөөнийг улам өрнүүлсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн байна.

Уралдааны дүнг танилцуулахад насны ангиллаар Оюунлаг сургуулийн сурагчид маань:

6-9 насны ангилалд

2в ангийн сурагч Амархүү 2-р байр
1а ангийн сурагч Мишээл тусгай байр
1г ангийн сурагч Алтжин тусгай байр

14-17 насны ангилалд

12б ангийн сурагч Золбоо 2-р байр эзэлсэн амжилтыг гаргаж Оюунлаг сургуулийнхаа нэрийг гаргасан юм.

Эдгээр амжилт гаргасан сурагчид болон энэхүү уралдаанд Оюуныхаа урыг буулгаж оролцсон авьяаслаг зураач сурагчиддаа Сургуулийнхаа багш сурагчид захиргааны өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлж байна.

 

Сэтгэгдэл үлдээх