ОРОЛДОГО САЙТ ОРОЙД НЬ…
2019.04.28-ны өдөр “Шинэ зууны удирдагч” сургуулийн нэрэмжит “LEADERSHIP”-2019 англи хэлний олимпиадад VI-X ангийн ангилалд манай сургуулийн VI ангийн сурагчид оюун билиг, авхаалж самбаа, эрдэм мэдлэгээ сорин өрсөлдлөө. Тус олимпиадын VI ангийн ангилалд нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 20 гаруй сургуулийн 200 гаруй сурагч оролцсоноос манай сургуулийн
6а ангийн сурагч Өнө-Эрдэнэ: “Тэргүүн байр”, алтан медаль
6в ангийн сурагч Дашбазар: “Тэргүүн байр”, алтан медаль
6а ангийн сурагч Д.Мишээл: “Тэргүүн байр”, алтан медаль
6в ангийн сурагч Билгүүн: “Дэд байр”, мөнгөн медаль тус тус хүртжээ.
Англи хэлний мэдлэг чадвараараа бусдад үлгэрлэж, бид бүхнээ баярлуулсан оюунлаг шавь нартаа болон бэлтгэсэн багш Маралдаа халуун баяр хүргэе ээ.
ЭРДЭМ УХААН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.