Scroll Top
%d0%b0%d0%b0%d0%b2-%d1%8d%d1%8d%d0%b6-%d0%b1%d0%b8-2019
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ААВ ЭЭЖ БИ – 2019

“ЭВ НЭГДЭЛ-ЭРЧ ХҮЧ”

Анги хамт олны эв нэгдэл, эцэг эх багш сурагчдын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор “ААВ ЭЭЖ БИ” хөгжөөнт буухиа тэмцээн 2019.05.04-2019.05.05-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнд I-V ангийн нийт 19 бүлгийн 500 гаруй сурагч тэдний аав, ээж болон хөгжөөн дэмжигчид оролцлоо. Хөгжөөн дэмжигчид багаа уриалсан уриа лоозон, өнгө өнгийн шаар зэргийг тэмцээнд зориулан авчирч багаа нэгэн уухайн дор дэмжиж байлаа. Ангиуд нийт 7 төрлийн тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдаж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн тэмцээний онцлог нь ангилал бүр байр эзлүүлсэн нь эцэг эхийн оролцоог дэмжих байлаа. Багууд оноо тэнцэж, олс таталтын тэмцээнийг зохион явууллаа.

I ангийн ангилалд:
Буянхишиг багштай 1а анги: “ТЭРГҮҮН БАЙР”, шилжин явах цом
Ганжаргал багштай 1г анги: “ДЭД БАЙР”

II ангийн ангилалд:
Золзаяа багштай 2в анги: “ТЭРГҮҮН БАЙР”, шилжин явах цом
Эрдэнэболор багштай 2г анги: “ДЭД БАЙР”

III ангийн ангилалд:
Ариунтуяа багштай 3г анги: “ТЭРГҮҮН БАЙР”, шилжин явах цом
Ариунзул багштай 3в анги: “ДЭД БАЙР”

IV ангийн ангилалд:
Мөнхцэцэг багштай 4а анги: “ТЭРГҮҮН БАЙР” шилжин явах цом
Мөнх-Эрдэнэ багштай 4в анги: “ДЭД БАЙР”

V ангийн ангилалд:
Ариунсанаа багштай 5а анги: “ТЭРГҮҮН БАЙР”, шилжин явах цом
Эрдэнэсолонго багштай 5в анги: “ДЭД БАЙР”

Амралтын өдөр цаг зав гарган байж бидний үйл ажиллагааг дэмжин хүрэлцэн ирж оролцсон нийт эцэг эх, хөгжөөн дэмжигч нартаа болон сурагчдадаа баярласан талархсанаа илэрхийлж, та бүхэнд спортын өндөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Бид хурднаас хурдан, хүчтэйгээс хүчтэй, өндрөөс өндөрт тэмүүлнэ.

Сэтгэгдэл үлдээх