Scroll Top
toefl-%d1%8b%d0%bd-%d1%88%d0%b0%d0%bb%d0%b3%d0%b0%d0%bb%d1%82%d0%b0%d0%bd%d0%b4-%d0%b1%d1%8d%d0%bb%d1%82%d0%b3%d1%8d%d1%85-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d0%b0%d0%bb%d1%82-%d1%8d%d1%85%d1%8d%d0%bb%d0%bb
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

TOEFL-ЫН ШАЛГАЛТАНД БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

TOEFL-ЫН ШАЛГАЛТАНД БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Энэ хичээлийн жилээс эхлэн зөвхөн Оюунлаг сургуулийнхаа 9-12-р ангийн сурагчдад зориулсан долоо хоног бүрийн 1,4,5 дахь өдрийн 15 цагаас тусгай баталгаажсан хөтөлбөрийн дагуу Хенри багшийн удирдлаганд доор TOEFL-ын шалгалтанд бэлтгэх сургалт эхэллээ.

Багш Хенри нь TOEFL-ын шалгалтанд бэлтгэх арвин туршлагатай, заах арга зүйгээр мэргэшсэн өндөр түвшингийн багш бөгөөд сургалт нь интернетийн орчинд явагдах бүрэн боломжоор хангагдсан юм. Иймээс сургуулийн захиргаанаас хүүхдүүд та бүхний төлөө авч буй энэхүү сургалтандаа өргөнөөр оролцож өөрсдийн чадвараа хөгжүүлэх боломжийг ашиглахыг зөвлөж байна. TOEFL-ын шалгалтын дүнг монголд ихэвчлэн дараах зорилгоор хэрэглэнэ. Тус шалгалтыг хүлээн зөвшөөрдөг гадаадын их дээд сургууль руу apply хийх, янз бүрийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах гол нөхцөл шаардлага нь болдогт учир оршино. TOEFL-ийн шалгалт нь АНУ, Канад, Австрали, Англи, болон бусад гадаадын их дээд сургуулиудад бакалавр, магистр ба түүнээс дээш зэргээр суралцахад шаардлаггай Англи хэлний түвшин тоггоох академик шалгалт юм. Дэлхийн 136 орны 7500 гаруй нэр хүндтэй их сургууль, коллеж албан ёсны TOEFL -ийн шалгалтын дүн болон тодорхойлолтыг өөрийн сургуульд оюутан элсүүлэх гол шалгуур болгодог. TOEFL шалгалт нь таны Англи хэлний чадварыг унших, сонсох, ярих, бичих гэсэн 4 чадваруудыг хосолсон хэлбэрээр, буюу их дээд сургуулийн түвшинд шалгаж тогтоох зорилготой юм. Энэ шалгалтыг саяхан 12-р ангийн сурагч Бо.Энхжин өгч 81 оноо авч өндөр амжилтыг үзүүллээ. Харин 12-р ангийн сурагч Б.Мандуул SAT шалгалтыг өгч өнөөдөр АНУ-ын дээд сургуульд суралцах боломжоо хангасан нь арай өөр төвшингийн шалгалт билээ. Энэ нь SAT-Ихэвчлэн АНУ-н сургуулиудад баклаврын зэрэг горилон сурахад шаардагддаг коллеж, их сургуулиуд болон дунд сургуулийн , 12-р ангийн сурагчдаас авдаг элсэлтийн шалгалт юм. Агуулгын хувьд шүүмжлэлт уншлага, математик, эсээ гэсэн 3 үндсэн хэсэгтэй 10 дэд хэсгээс бүрдсэн бөгөөд хэсэг тус бүр нь 200-800 оноогоор дүгнэгддэг болно.

Та бүхэнд амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх