Scroll Top
%d3%a9%d1%81%d0%b2%d3%a9%d1%80%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%88%d0%b0%d1%82%d1%80%d1%87%d0%b4%d1%8b%d0%bd-%d1%83%d0%bb%d1%81%d1%8b%d0%bd-%d0%b0%d0%b2%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0-%d1%88%d0%b0%d0%bb%d0%b3%d0%b0
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ӨСВӨРИЙН ШАТРЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ТҮРҮҮ БОЛОН ДЭД БАЙРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

ӨСВӨРИЙН ШАТРЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ТҮРҮҮ БАЙР БОЛОН ГУРАВ ДУГААР БАЙРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Монгол Улсын 2016 оны өсвөрийн аварга шатарчин шалгаруулах шигшээ тэмцээн хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд “Хүннү Молл” худалдаа үйлчилгээний төвд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Энэхүү шатрын тэмцээнд манай сургуулиас 15 сурагч оролцсноос 13-14 насны ангилалд С. Ган-Эрдэнэ 7.5 оноогоор 2016 оны өсвөр насны Улсын аварга шатарчин гэсэн эрхэм хүндтэй шагналыг, 11-12 насны ангилалд Н.Цогзолмаа 7.0 оноогоор улсын аваргын хүрэл медиалаар энгэрээ мялаалаа. Мөн Ч. Чинтүшиг, Ч. Чингүүн, Б. Зоригт, Д. Энхсайхан, Э. Энхжин, Т. Халиун нар амжилттай сайн оролцлоо.
Энэхүү тэмцээн шатрын спортыг хүүхэд багачуудын дунд түгээн дэлгэрүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сэтгэн бодох ур чадварыг бүх түвшинд жигд хөгжүүлэхэд оршино. 2016 оны өсвөрийн УАШТ-д Улаанбаатар хот, 21 аймгийн 8, 10, 12, 14, 16, 18 хүртлэх насны 6 ангиллаар эрэгтэй, эмэгтэй нийт 628-н шатарчин хүүхдүүд оролцжээ. Мөн ирэх дөрөвдүгээр сард дээрх сурагчид маань Улаанбааатр хотноо зохиогдох Ази тивийн өсвөрийн аварга шатарчин шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох шатарчдыг сонгон шалгаруулалтанд оролцохоор боллоо.
Манай баг тамирчдын амжилтын мэдээ
Нийслэлийн засаг даргын нэрэмжит “Их нүүдэл” багийн аварга шалгаруулах тэмцээнээс багаараа 3-р байрыг эзэлж хүрэл медалиар энгэрээ мялаагаад байна. Энэхүү тэмцээнд манай баг тамирчид 120-р сургуулийн багийг 24-0 харьцаагаар, 48-р сургуулийг 19.5-4.5 харьцаагаар, 97-р сургуулийг 21-3 харьцаагаар, Шинэ Монгол сургуулийг 14.5-9.5 харьцаагаар тус тус хожсон амжилтуудыг үзүүлсэн байна.
Хэдхэн хоногийн дараа Монгол туургатан шатрын холбоо, Нийслэлийн шатрын холбооноос зохион байгуулах гэж байгаа Нийслэлийн хувийн хэвшлийн сургуулиудын аварга баг шалгаруулах тэмцээн болох гэж байна.

Та бүхэнд амжилт хүсье.

 

Сэтгэгдэл үлдээх