Англи хэлийг илүү сайн сурах хүсэл сонирхол, идэвхийг дээшлүүлэх, үгсийн санг нэмэгдүүлэх, сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, анги хамт олноороо нэгдэн нягтрах, хүүхэд бүрийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилго дор зохион явуулсан “ENGLISH SONG COMPETITION”-2019 уралдаан маань 2 дахь жилдээ зохион байгуулалт, үр дүн сайтай зохион байгуулагдлаа. Тус уралдаанд II-XI ангийн бүх сурагч оролцож, өөрсдийн авьяас билгээ сорин өрсөлдлөө. Анги бүр сурсан дуунуудаа өөртөө итгэлтэйгээр дуулж, дуу бүрийн айзам хэмнэлд тохируулан бүжиглэж байсан нь бас сайхан байлаа. Үе тэнгийнхнээ манлайлсан шилдэг ангиудыг танилцуулж байна.
Г.Золзаяа багштай 3в анги: “Тэргүүн байр”, шилжин явах цом, спорт зааланд 2 цаг тоглох эрх, “Oyunlag cinema” кино үзэх эрхийн бичиг
Г.Ганжаргал багштай 2г анги: “Дэд байр”, “Oyunlag cinema” кино үзэх эрхийн бичиг
Э.Осоржамаа багштай 2б анги: “Гутгаар байр”, “Oyunlag cinema” кино үзэх эрхийн бичиг
Б.Гантөгс багштай 4б анги: “Дэд байр”, “Oyunlag cinema” кино үзэх эрхийн бичиг
Г.Отгонбаяр багштай 4г анги: “Гутгаар байр”, “Oyunlag cinema” кино үзэх эрхийн бичиг
С.Мөнх-Эрдэнэ багштай 5в анги: “Тэргүүн байр”, шилжин явах цом, спорт зааланд 2 цаг тоглох эрх, “Oyunlag cinema” кино үзэх эрхийн бичиг
Х.Чимэдлхам багштай 7а анги: “Гутгаар байр”, “Oyunlag cinema” кино үзэх эрхийн бичиг
Н.Алтанчимэг багштай 9а анги: “Гутгаар байр”, спорт зааланд 2 цаг тоглох эрх, “Oyunlag cinema” кино үзэх эрхийн бичгээр тус тус шагнууллаа.
Э.Дэлгэрмаа багштай 7б анги: “Тэргүүн байр”, шилжин явах цом, спорт зааланд 2 цаг тоглох эрх, “Oyunlag cinema” кино үзэх эрхийн бичиг
Ц.Даваахүү багштай 8в анги: “Дэд байр”, “Oyunlag cinema” кино үзэх эрхийн бичиг
Б.Уугантуяа багштай 10б анги: “Дэд байр”, “Oyunlag cinema” кино үзэх эрхийн бичиг, спорт зааланд 2 цаг тоглох эрх
Х.Сувддарь багштай 10в анги: “Тэргүүн байр”, шилжин явах цом, зааланд 2 цаг тоглох эрх, “Oyunlag cinema” кино үзэх эрхийн бичиг, спорт зааланд 2 цаг тоглох эрх
© 2022 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Оюунлаг сургууль