Scroll Top
2020-02-07-%d0%bd%d1%8b-%d3%a9%d0%b4%d1%80%d3%a9%d3%a9%d1%81-%d1%82%d0%b5%d0%bb%d0%b5-%d1%85%d0%b8%d1%87%d1%8d%d1%8d%d0%bb%d0%b8%d0%b9%d0%b3-%d1%81%d0%b0%d0%b9%d1%82%d0%b0%d0%b4-%d0%b1%d0%b0%d0%b9
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

2020.02.07-НЫ ӨДРӨӨС ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙГ САЙТАД БАЙРШУУЛНА

Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой комиссоос цэцэрлэг, сургуулийн болон олон нийтийг хамруулсан үйл ажиллагааг 2020.01.29-2020.03.02-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гарсан билээ.

Манай сургууль улсын сургуулийн сургалтын хөтөлбөрөөс ялгаатай байдаг учраас Оюунлаг сургуулийн теле хичээлийг сурагчийн системээр 2020.02.07-ны өдрөөс эхлэн цувралаар хүргэх гэж байна. Сурагчдадаа хэт их даалгавар өгч, ачаалалд оруулж ядраахгүй байх бодлогыг баримталж байгаа бөгөөд нөхцөл байдалд суурилан, сургалтын хөтөлбөрт тусгагдсан агуулгын хүрээнд ойлгомжтой, товч тодорхой хэлбэрээр заагдаж байгаагаар онцлог юм.

Мөн I-XI анги тус бүрийн онцлогийг харгалзан тодорхой хичээлүүдээр жишиг даалгавруудыг бэлтгэн даалгаврын санд байршуулах тул бүтээлчээр хийж гүйцэтгээрэй. Хичээл болон даалгаврыг www.oyunlag.edu.mn сайтын сурагчийн системээс хүлээн аваарай. Даалгавар болон хичээлтэй холбоотой асууж тодруулах зүйлийг ангийн багштай холбогдож лавлана уу.

Сэтгэгдэл үлдээх